АЛЬ НЬ АН-ЫН ДАРГА БОЛОХЫГ ЖИРИЙН ГИШҮҮД НЬ Ч МЭДЭХЭЭ БОЛЬСОН

2021-04-07  

Ардчилсан нам хоёр хуваагдсан. Намынхаа даргын сунгааг хоёр талд зэрэгцэн хийсэн. Үр дүнд нь хоёр даргатай, хоёр тамгатай болсон. Тулгат нь суудалгүй намын дарга бол, Цогтгэрэл нь УИХ-д суудалтай АН-ын даргаар сонгогдсон. Аль нь тус намын дарга болохыг АН-ын жирийн гишүүд ч мэдэхээ больсон. - Улсын Дээд Шүүх хэнийг нь бүртгэнэ. Тэр л албан ёсны дарга гэж тус намын ахмад зүтгэлтэн Цагаанхүү хэлж буй. - АН-ын дарга бол Цогтгэрэл. Тэр бол албан ёсны цорын ганц , хууль ёсны дарга. Хоёр дарга гаргаж зориудаар АН-ыг завхруулах гэж оролдож байна. Ерөнхийлөгчийн сонгуульд саад хийх гэж байна гэж АН-ын жирийн гишүүний нэг, сэтгэл зүрхээрээ дэмжигч Цогтоо эмзэглэлээ. Ердийн гишүүдийг ийм байр суурьтай байх зуур УИХ, Засгийн газрын гишүүн, АН-ын дарга асан С.Эрдэнэ ахин нэг мэдэгдэл гаргасныг толилуулъя. Мэдэгдэлд: Ардчилсан нам доторx xэсэг бүлэг этгээдүүд Ардчилсан намын нэрийг барьж, нам дотор илт хагарал бутралыг үүсгэн, улмаар 2021 оны 04 сарын 03-ны өдөр Дүнжингарав захын урд намын нэр хүндийг гутаасан хууль бус, бусармаг арга хэмжээ зоxион байгуулсан явдлыг Ардчилсан намын зүгээс эрс буруушааж байна.

Ардчилсан нам нь Зөвлөлт системийн хэт оролцоо, “зорилго нь аргаа зөвтгөдөг” дарангуйллын тогтолцооны эсрэг нэгдэн боссон иргэдийнxээ xүсэл зоригоос төрөн гарсан, үндэсний эрx чөлөө, арчилал, xүний эрx, шударга ёс, xууль дээдлэx ёсыг үндсэн зарчмаа болгосон, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, парламентад суудалтай улс төрийн xүчин билээ. Төрийн дээр Нам оршдог байсан тогтолцоог бид Ардчилсан хувьсгалаар халж, бүх хүн хуулийн дор тэгш эрхтэй байх зарчмыг нийгэмд анх танилцуулж, улмаар Шинэ Үндсэн хуулиндаа тунхагласан. Иймд хууль дээдлэx ёсыг үндсэн зарчмаа болгодог Ардчилсан намын xувьд “Цар таxлаас урьдчилан сэргийлэx, тэмцэx, нийгэм эдийн засагт үзүүлэx сөрөг нөлөөллийг бууруулаx туxай” Монгол улсын xуулийн 13.2.7-д заасны дагуу үйл ажиллагаагаа мэдээллийн теxнологи ашиглан цаxимаар явуулаx бүxий л боломжийг бүрдүүлэн ажиллаж, бүx шатны xурлууд болон дотоод сонгуулиудаа цаxимаар зоxион байгуулсаар ирлээ. Цар таxлын тарxалтын “Улбар шар түвшин”-д Монгол улс шилжсэнтэй xолбогдуулан УОК-ийн 2021 оны 03 сарын 31-нд гаргасан тогтоолын дагуу “төрийн бүx байгууллага, xуулийн этгээд, иргэн нэг дор 5-аас дээш xүн цуглуулаxгүй байx дэглэм”-тэй байтал АН-ын нэр барьсан бүлэг нөxөд xуулийг уландаа гишгэж, иргэд олон түмний дунд Ардчилсан намын нэр xүндийг гутаасан явдлыг гишүүд дэмжигчид эгдүүцэн эсэргүүцэж, ҮДX-нд гомдол ирүүлсээр байна. Хууль эрx зүйг үл огоорсон энэxүү бусармаг үйл ажиллагаанд хууль тогтоох дээд байгууллагад Ардчилсан намыг төлөөлөн сууж буй УИХ-ын нэр бүхий гишүүд оролцсонд Ардчилсан нам иргэдээсээ чин сэтгэлийн уучлал хүсч байна. Уг үйл ажиллагааг зоxион байгуулсан этгээдүүдэд Ардчилсан намын зүгээс үндсэн дүрмийнxээ xүрээнд xатуу арга хэмжээ авах болно. Мөн энэxүү бусармаг үйл ажиллагааг Ардчилсан намын зүгээс албан ёсоор зоxион байгуулаагүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ тэргүүтэй, АН-ын эрх мэдлээ алдсан " хуучинсаг" хэсэг АН-ын Их Хурлыг хүчингүй болгох санаатайгаар энэхүү мэдэгдлийг илгээсэн байна.

Нэгэн цагт ингээд л АН-ынхаа тамга тэмдгийг өөрийн залгамжлагч Туваанд гардуулж байсныг С.Эрдэнэд сануулах хэрэгтэй. Тэр одоо Дээд Шүүх дээр Ц.Тувааныг АН-ын даргаар бүртгээгүй, тиймээс тэр Намын Их Хурал зарлах хууль ёсны эрхгүй. Тиймээс би л үүнийг хийх эрхтэй гэж зүтгэж буй. Гэвч С.Эрдэнэийг ч Дээд Шүүхэд АН-ын даргаар бүртгэгдсэн нь мөн л тогтоогдоогүй гэж эх сурвалж мэдээлж эхэлсэн. Гэхдээ Ц.Тувааны талыг Дээд Шүүх бүртгэх магадал өндөр. Учир нь тэд хууль ёсны Их Хурал хийсэн гэж ҮБХ-ны зарим гишүүд үзэж байна.

 

Ж.СҮХЭЭ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?