ЦЭЦИЙН ДЭЭР ҮНДСЭН ХУУЛЬ, ҮНДСЭН ХУУЛИЙН ДЭЭР АН БИЙ

2016-05-23  

Уг нь Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр бий гэсэн айхтар үг бий. Мөн эцэг хуулийг манах эрхэм үүргийг Үндсэн хуулийн Цэц хүлээдэг гэдэг. Гэвч сүүлийн хэдэн сар улс төрд өрнөсөн элдэв үйл явдлыг анзаарвал Үндсэн хуулийг манах учиртай Цэцийн дээр АН-ынхан байдаг бололтой юм. Үүнийгээ тэд батлах мэт эрх мэдлийн төлөөх шунал хүсэл нь дээд цэгтээ хүрэх аваас хууль тогтоомж, дүрэм журам гэлгүйгээр Үндсэн хуулийн Цэцээр өөрсдийн талд шийдвэр гаргуулж, тэр ч бүү хэл хуулиар хамгаалагдсан Цэцийн даргыг хүртэл суудлаас нь авч шидэх нь энүүхэнд болж.

Гэтэл АН-ынхны энэ бүх увайгүйтэл, эртнээс найруулсан хор нь Сонгуулийн хуулийг өөрсдөд ашигтайгаар эргүүлэх нууцхан хүсэлтэй нь холбоотой байж. Учир юу гэвээс шинэ оны өмнөхөн АН-ынхан хэд хэдээрээ сүрэглэн, ээлж дараалан довтолсны хүчинд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ мань нөхөд Сонгуулийн хуулийн дархлаа буюу сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтыг нь оффшордчихсон юм. Үүнийхээ буянаар тэд Сонгуулийн хуульд хүссэнээрээ гар дүрж улмаар сонгуулийн тойрог хуваах нэрээр Монголын ард түмнийг доромжилсон шийдвэрийг гаргачихаад буй юм, өнөөдөр. Товчхондоо тэд сонгуулийг тойргийг шударга болгож байна гэх сайхан үгийн халхавч дор гурван сая гаруй хүнээ баяд, дөрвөд, захчин, халх хэмээн хуваачихсан тууж явна. Уг нь бид Үндсэн хуульдаа хүнийг яс үндэс, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхаж үл болно гээд заачихсан улс. Харамсалтай нь, Эцэг хуулийн энэ алтан зарчим ардчиллынхны үед ийн алдагдав. Харин тэд үүндээ харамсаж байгаа шинжгүй ард түмнийхээ дунд яс хаясаар суугаа бөгөөд энүүхэндээ гэхэд эрх баригчид Увсын тойргийг хуваахдаа нутгийн ардын эрх ашгийг бус харин тэр суманд манай аавын хамаатан олон, энэ суманд ээжийн талын төрөл их. Харин тэнд нь миний нөгөө хэнийх байгаа гэхчлэн хуваасан юм гэнэ билээ шүү.   

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
NARA:AN MAN VNDSEN HUULIIN TSETSIIG ASHIGLAJ SONGUULIIG HUULIIG YAJ OORCHILJ BOLDGIIG HARUULAAD AWLAA VNDSEN HUULIIN TSETS AN-IIN TALD BAIDGIIG ARD TVMEN HARLAA ENE JILIIN SONGUULIIG HUIWALDAANI LUIWARIN MONGONII SONGUULI BOLGOH VNDSIIG NI VNDSEN HUULIIN TSETS NEEJ OGSON AN VNDSEN HUULIIN TSETS YAJ HUULIIG GUULI BOLGODGIIG HARUULLAA IIM LUIWARCHIDIIG ARD TVMEN DAHIADS SONGOHGVI 2016-05-23
Ах:Ардчилсан намд хууль үйлчлэхээ байсан, АН ичиж амьдармаар юм, та бүхэнд ичих булчирхай алга. 2016-05-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?