АН-ыг 2016 оны сонгуулиас хойш удирдсан С.Эрдэнийг мэднэ. Тэр бол өнөө цагийн төлөөлөл, бодит дүр төрх. Бүхнийг өмчлөх хандлагатай. Баянгол дүүрэг " түүнийх" байв. Тэр дамжаад НДЕГ-ын дарга, ХНХЯ-ы сайдын алба хашсан. АН-ыг даргалсан. Хандлага нь нэг л байсан.
УИХ гишүүн асан С.Эрдэнэ АН-ыг 2020 оны УИХ -ын сонгуульд удирдаж ороод ялагдсан. АН-ын дүрэм ёсоор намын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой (тамга, тэмдэг, гэрчилгээгээ ч ) байлаа. Түүний дагуу АН-ын дэд дарга Ц. Туваанд түмэн олны өмнө өөрөө зогсож байгаад тамгаа гардуулсан. Гэтэл энэ нь " ГЭЗЭГ ОРООЛТ байсныг, намын тамгыг гартаа атгасандаа " ХӨӨРЧ БАЯРЛАСАН" цагтаа төрийн дэд сайд явсан УИХ-ын гишүүн Ц.ТУВААН огт анзаарсангүй. Албан ёсоор, хууль дүрмийн дагуу үүрэгт ажлаа хүлээлцсэнгй.
Төрийн ч бай , НАМ-ын ч бай ТАМГЫГ бие биендээ бэлэглэдэг энэ ТЭНЭГ үйлдлийн гор, лай ланчгийг АН, түүний гишүүд, ардчиллыг дэмжигч түм буман монголчууд нуруундаа үүрч, зовлонг нь эдэлж байна. Төрийн сайд байсан хүмүүс аливаад хууль, дүрмийнх нь дагуу хандаж, Үндэсний Бодлогын Хороогоо хуралдуулаад С.Эрдэнээг Намын даргаас нь чөлөөлчихсөн бол ийм байдалд хүрэхгүй байв. Улс төрийн том хүчин болох АН дотроо хоёр хуваагдахгүй, Ерөнхийлөгчийн сонгууль будлиантахгүй , УИХ-ын гишүүд өлсөхгүй байх байлаа. Нэг даргатай байх байв.
Төрийн ч бай, Намын ч бай, аливаа шийдвэр амаар явдаггүй. ЦААСАН дээр бууж АЛБАЖДАГ гэдгийг санууллаа. Энэ бүхнээс харахад, ТӨР гэдгийг өөрсдийгөө гээд эндүүрсэн залуус олширчээ. Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, альч улс төрийн намын даргыг харсан ЯЛГАА алга. Энэ залуус хэзээ төрийн жолоог зөв барьж сурах вэ?! Ядахад бага чалчиж, их хийж сурмаар санагдана.