ХАМГААС ХАТУУ, ХАРГИС ЗААЛТТАЙ СОНГУУЛИЙН ХУУЛЬ

2016-05-24  

Энэ удаагийн УИХ, нийслэл, дүүргийн сонгууль эрх баригч намын дэглэлт дор явах боллоо гэж судлаачид урьдчилан сануулж байна.

Сонгуулийн хууль дээр эрх баригчдыг "гайхалтай сайн" ажиллалаа гэсэн дүнг тавьж болно гэж тэд дүгнэлээ.

Улс орноо хөгжүүлэхийн төлөө, иргэдээ ядуурлаас гаргахын төлөө ингэж ухаанаа уралдуулсан болоосой ч гэж хүсэх хүмүүс байна. 

Яагаад гэвэл тэд хүсвэл, сэтгэж чадаж байна. Сонгуулийг санаснаараа хийх, зорьсон үр дүндээ хүрэх хэд хэдэн алхмыг дэс дараатай хийж чадсан. Үүнд нийцсэн хуулиа баталсан. Тоглолтын санаачилгыг гартаа бүрэн авсан. Үр дүн нь улс төрийн бусад хүчнийг бүрэн сарниулсан. Өрсөлдөгчдөө зайлуулсан. Тойргоо өөрийнхөөрөө хуваарилж, зурж чадсан гээд шүүмжлэл дагуулсан шийдвэрүүдээ гаргасаар л сонгуультай золголоо.

Сонгогчдын саналыг шууд авахаас бусдыг нь хийж чадлаа гэж сөрөг хүчнийхэн нь бухимдахдаа хэлж сууна. Гэхдээ ингээд дуусаагүй. Эрх баригчдын мэдэлд бас нэгэн хүчирхэг зэвсэг бий. Энэ бол СЕХ болон түүний хэсгүүд. Тэд бас шийдвэр гаргах эрхтэй. Хэн дэвших, хэн дэвшиж болохгүйг дэнслэн эцэслэж нэр дэвшигчийн мандат гардуулна. Энд хэдэн нэр дэвшигч хасагдахыг хэн ч тааж мэдэхгүй байна. За тэгээд дэвшсэн хойно ч олон асуудал тулгарна.

Хууль зөрчсөн тохиолдолд, хоёр л гол заалт бий. Эхнийх нь торгох, хоёр дахь нь буюу төгсгөлийнх нь хасах. Энэ бол нэр дэвшигчтэй холбоотой. Харин хэвлэл мэдээллийн хувьд, хоёр заалттай. Эхнийх нь торгох, эцсийнх нь 6 сарын хугацаагаар хаах. Ийм хатуу тэгээд харгис заалттай хуультай сонгуульд оролцох нь дээ, бүгдээрээ.

 

 

 

 

 

ТОЙМЧ Д. ГАНТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?