НЭР ДЭВШВЭЛ СОНГОГДЧИХ, СОНГОГДЧИХВОЛ МОНГОЛД ХЭРЭГТЭЙ Д.ЛАМЖАВ

2016-05-24  

Ард Аюуш гэдэг шиг иргэн Д.Ламжав хэмээн олноо алдаршсан түүнийг Монгол түмэн мэдэх болсон. Түүнийг үнэний төлөө явдаг, шударга гэдгээр таньдаг гэж хэлж болно. Тал тохой, танилаа татдаггүй түүний голч зан чанарыг олноороо үнэлдэг.

Социал Демократ намыг үндэслэгчийн нэг, Р.Гончигдорж, Н.Алтанхуяг нарын багш гэдгийг нь ч мэднэ. Уул нь энэ хүн Монголын төрд хэрэгтэй "зайран" байгаа юм. Гэтэл энэ хүн дэвшиж өгөхгүй, дэвшүүлэх нам "олдохгүй " байгаа нь гунигтай. Шударга хүнээс айдаг ийм нийгэм бий болжээ, харамсалтай нь. Цуцашгүй, мятрашгүй тэрбээр Үндсэн Хуулийг хамгаалахын төлөө оюун ухаан, мэдлэг чадвараа уралдуулж байгааг бид мэднэ. Цэцийн гишүүд үүргээ ухамсарлахгүй байхад , тэдний өмнөөс Д.Ламжав л дуугарч байна. Үндсэн Хуулийн Цэцийг улс төрийн харьяанд байлгах ноцтой алхам хийсэн гэж энэ эрхэм үздэг. Тиймээс Үндсэн Хуулийн шүүх гэдэг зүйлийг дур зогын авирлалаас хамгаалах ёстой гэдэг байр суурь дээр иргэн Ламжав хатуу зогсдог.

Шударга үнэний төлөө ийм л хатуу байр суурьтай байж чадах хүнийг бид хүрээлж, дэмжих цаг нь болсон. Цаг зуурын хүмүүстэй замын хань хийснээс, ул суурьтай хүмүүстэй холын замд дөрөө харшуулах нь өлзийтэй.

 

 

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?