Улс төрийн олон намын дэвшилтэт тогтолцооноос Монгол улс бүрэн ухарсан. Монголын улс төрийн тогтолцоо, сонгуулийн арга барил нь "Хятадчилагдсан".
Энэ бол олон намын дүр эсгэсэн тогтолцоо юм. Улс төрийн нэг том намтай. Тэр эрх баригч намтай сонгуульд өрсөлдөнө гэдэг бол төртэй өрсөлдөхтэй ижил. Хятадын сонгуулийн энэ загварыг МАН хуулбарлан нутагшууллаа. Үр дүнд нь Монгол улс ардчиллын 30 жилийн ололтыг таягдан хаяв.
Энэ тухай:
-Ерөнхийлөгчийн сонгуулийн нөхцөл байдлыг ажиглавал Хятад маягийн сонгуулийн загвар руу Монгол Улс орчихлоо. Улс төрийн сонгууль нь улс төрийн намуудын шударга өрсөлдөөн байх нь өнгөрчээ. Улс төрийн жижиг намууд Монголын төртэй өрсөлддөг гажуудал үүссэний баталгаа нь
Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгууль (2021) боллоо. Бүхэл бүтэн төрийн аппараттай бусад нам өрсөлдлөө. Улс төрийн зарим нэг намыг нь татан буулгаад халаасаллаа. Цорын ганц бодит сөрөг улс төрийн хүчин болох АН-ыг өөр хооронд нь зөрчилдүүлж, ялахад хялбар нэр дэвшигчийг АН-аас захиаллаа. Энэ бүхэнд манай намаас С.Эрдэнэ, түүний баг хүчин зүтгэж оролцлоо. С.Эрдэнэ, түүний баг энэ үйлдэлдээ хариуцлагаа үүрэх ёстой.
Статистик үзүүлэлтээр, Хятад улс яг манайтай ижил олон намын тогтолцоотой. Бусдад үзүүлж харуулах ардчилсан нэр зүүсэн хэлбэр төдий олон намтай. Харин Монгол улсын АН-ыг Хятад улсын нэр төдий ардчилсан нам шиг болгохыг хэрхэвч зөвшөөрч болохгүй гэж АН-ын олонхи гишүүдийн саналаар АН-ын даргаар сонгогдсон Цогтгэрэл ерөнхийлөгчийн сонгуульд дүн тавилаа.
Тоймч Ц.ЭНХБАТ