ХАВРЫН ЧУУЛГАНЫГ БҮТЭН САР ЗАВСАРЛУУЛАХЫН УЧИР

2016-05-25  

Их хурлын дарга чуулган завсарлах бол индэр дээрээсээ алхаа цохиж нийт гишүүдийн сонорт хүргэдэг байсан болчихож. Чимээгүйхэн шийдвэр гаргаад бүтэн сар чуулганыг завсарлуулчихлаа.

З.Энхболдын нүүдэл нь С.Баярцогтоо сонгуульд нэр дэвшүүлэхгүй өнжүүлээд Т.Батзандангаараа Оффшорын хуулийг өргөн бариулж чуулганаар яаравчлан хэлэлцүүлж сонгуулийн өмнө батлуулан МАН-ын оффшортонгуудыг жагсаалаас гаргах байлаа. 

Гэтэл өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгч болж АН-ын оффшорын эзэд С.Баярцогтоор хязгаарлагдсангүй. Тэр бүү хэл МАН-ын бүлэг Ж.Батзандан гишүүний өргөн барьсан хуулийг төслийг дэмжихээ илэрхийлчихсэн. Оффшорын тухай хуулийг МАН-ыг дэмжихгүй гэж таамаглаж байсан АН-ынхан нөхцөл байдал буруугаар эргэж болзошгүй гэдгийг мэдмэгцээ чуулганыг завсарлуулж, төрийн ажлыг гацаалаа.

 

 

 

Л. ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?