АН 15 ГИШҮҮНЭЭ НЭР ДЭВШИГЧЭЭС ХАСАХ НЬ ҮНЭН ҮҮ?

2016-05-27  

АН-ын дотооддоо хариуцлага тооцдог байгууллага Хяналтын хороо нь 26-ны өдөр шуурхай хуралдсан тухай мэдээлэл цацагдаж эхэлжээ. 

Энэ хурлаар өөрийн намаас УИХ-д нэр дэвшиж буй Р.Амаржаргал, Х.Баттулга, С.Эрдэнэ нарын 15 гишүүнийг нэр дэвшүүлэхгүй тухай яригдсан гэжээ. Олон нийтийн эргэлзээг төрүүлээд байгаа энэхүү мэдээллийн шалтгаан нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулахад гарын үсэг зурсан хүмүүсийг нэр дэвшигчээс хасах тухай байсан байна. Хяналтын хорооноос Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулах чуулганы хуралдаанд ирээгүй болон эсрэг санал өгсөн нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцож, сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн шийдвэрийн үнэн худлыг АН өнөөдрийнхөө хуралдаанаар тайлах бизээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулах санал өгсөн гишүүдийн тоонд Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг зэрэг хүмүүс багтсан байгаа юм.

Энэ мэдээлэл хэрвээ үндэслэлтэй бол АН яагаад гарах магадлалтай гишүүдээ гэнэт нэр дэвшүүлэхээс татгалзав гэдэг асуулт ургана. Оффшортой огтхон ч холбоогүй энэ шалтгаан сонгууль дөхсөн үед намын дарга З.Энхболдтой цаагуураа холбогдож байгаа сурагтай. Гэтэл АН -аас нэр дэвшигчдийн жагсаалтад хэдийнээ багтаад ихэнх нь сурталчилгаагаа хийж эхлээд байгаа.

 

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?