МОНГОЛ АРДЫН НАМ АРХАНГАЙ АЙМАГТ ЗАЛУУЧУУДДАА ИТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2016-05-28  

Найм дахь удаагийн УИХ-ын сонгуульд Монгол Ардын Нам төрийн ажлын дадлага туршлагатай, нэр цэвэр залуустаа ихээхэн итгэл хүлээлгэж сонгуульд нэр дэвшүүлж байна. Тухайлбал, Монгол Ардын Намын Бага хурлын хуралдаанаас Архангай аймгийн нэгдүгээр тойрогт Уул уурхайн дэд сайд асан, НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, хоёрдугаарт тойрогт аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэг, гуравдугаар тойрогт Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарыг нэр дэвшүүллээ. Өөрөөр хэлбэл, гурван залуу нэр дэвшигч зуузай холбон нутаг орондоо нэр дэвшиж байгаа юм. Архангайчуудын хувьд тэд шинэ хүмүүс биш. Нутаг усандаа танигдсан, ялангуяа залуучуудын дунд хүрээлэл, нэр хүнд сайтай гэж үнэлэгддэг.

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын хувьд сүүлийн жилүүдэд намынхаа гол ачааг үүрч ирсэн улстөрч. Монгол Ардын Намын залуу генсек. Хэдий нас залуу ч түүний улстөрд өнгөрүүлсэн амьдрал чамлахааргүй олон жилээр тоологдоно.

Нэгдүгээр тойрогт нэр дэвшигч Г.Тэмүүлэнгийн хувьдуул уурхайн салбарт 10 гаруй жил ажиллахдаа агентлагаас төрийн өмчит компанид, төрийн өмчит компаниас салбарын яам хүртлээ дэвшсэн. Түүнд нам нь итгэл хүлээлгэж, Уул уурхайн дэд сайдаар томилон ажиллуулсан юм. Тэрбээр "Оюутолгой" ТУЗ-д эх орноо төлөөлдөг гурван гишүүний нэг, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан. Залуучуудын байгууллагаа тэргүүлж ажиллаж эхэлсэн нэг жилийн хугацаанд залуусын тодотголтой олон шинэлэг арга хэмжээг орон даяар санаачлан зохион байгуулсан ажээ.

Нэр дэвшигч Ё.Баатарбилэг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.

Харин өрсөлдөгч АН-аас Архангай аймагт УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Н.Батбаяр, Р.Гончигдорж нарыг сойжээ.

 

 

 

Н.БОЛД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ююю:энэ 3 нус нам тавиулна даа Эрдэнэтээс Ганзоригийн хулгай хийсэн мөнгөөр хүү тэмүүлэн бялхаж байгаа юм уу? хх кк 2016-05-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?