ОХУ ЦААШИД NATO-ТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХГҮЙ ГЭВ

2021-10-19  

ОХУ Умард Атлантын цэргийн байгууллага болох "NATO"-тай хамтран явуулдаг байнгын ажиллагаагаа зогсоож байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ.

Энэ сарын эхээр NATO-аас Бельги улсын нийслэл Брюссель хотод байрладаг ОХУ-ын найман офицерыг тагнуул хэмээн хөөсөн юм.

Кремлийн шийдвэр уг үйл явдлаас үүдэлтэй бөгөөд арваннэгдүгээр сарын 1-нээс Москва дахь NATO-гийн цэргийн хамтын ажиллагааг зогсоох аж.

Мөн Москва хот дахь Бельгийн элчин сайдын яамны дэргэд байгуулсан NATO-гийн мэдээллийн төвийг татан буулгана гэж мэдэгдлээ.

Сергей Лавров "NATO эрх тэгш хамтран ажиллах сонирхолгүй байна. Тиймээс цаашид нөхцөл байдал өөрчлөгдөнө гэж дүр эсгэх шаардлагагүй. NATO ч өөрчлөгдөхгүй гэдгийг үйлдлээрээ баталсан" гэв.

Эх сурвалж: CNN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?