СУМЬЯАБАЗАРЫН ОРОНД БАТ-ШУГАР, ХҮРЭЛСҮХИЙН ОРОНД ИДЭРБАТ...

2021-10-19  

Нөхөн сонгууль, нэмэлт санал хураалт дууслаа. Сонгуулийн Ерөнхий Хороо дүнгээ нэгтгэж, МАН-аас нэр дэвшиж, тойрогтоо хамгийн өндөр санал авсан 28575 санал авсан Э.Бат-Шугар ( 28575) , Ц.Идэрбат (17264 ) нарын нэрийг авсан УИХ- ын дарга Г.Занданшатар болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарт өргөн мэдүүлсэн байна. Мөн нөхөн сонгуульд олонхийн дэмжлэгийг авсан нэр дэвшигч Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг 28537 Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай 107, 108 дугаар тогтоолыг баталж, гишүүний үнэмлэхийг нь гардуулжээ. - Аравдугаар сарын 16-ны өдөр нэмэлт санал хураалт явагдсан. Ямар нэгэн гомдол мэдээлэл ирээгүй. Нөхөн сонгуулийн саналын хуудсыг нийт 148 хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн дүн хяналтын тооллогын дүнтэй бүрэн тохирсон гэж СЕХ-ны дарга Дэлгэрнаран гишүүний түр үнэмлэхийг гардуулахдаа онцоллоо. Аравдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан нөхөн сонгуульд ирц хүрээгүй. 18 дугаар тойрогт 37.04 хувь, 28 дугаар тойрогт 39.61 хувь. Сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул ирц 50 буюу түүнээс дээш хувьд хүрээгүй нийт 131 хэсэгт 2021.10.16-ны өдөр нэмэлт санал хураалт явуулснаар 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд сонгогчдын 46.65 хувь , 28 дугаар тойрогт 48.89 хувь нь оролцсон гэж СЕХ - ны Хууль Эрх зүйн газрын дарга Д.Бат-Эрдэнэ нэмж тодотголоо. Өөрөөр хэлбэл нэмэлт санал хураалтаар ч сонгогчдын дийлэнх нь саналаа өгөөгүй дүн гарсан байна.

А.Дорждэрэм

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?