МАХН-ЫНХАН СЕХ-НД БҮРТГҮҮЛЖ ЧАДАХААРГҮЙ БОЛЖЭЭ

2016-05-28  

Улс төрийн намууд УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийг өчигдөр тодрууллаа. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, АН-ын дарга З.Энхболд нар сонгуульд өрсөлдөгчдөө олон нийтэд өчигдөр танилцууллаа.

Харин МАХН-ынхан энэ сарын 28-ны өдрийн 04.00 цагт нэр дэвшигчээ тодруулж дууссан гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл МАХН-ынхан хуульд заасан хугацаандаа амжиж нэр дэвшигчээ тодруулаагүй гэсэн үг. УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх нийтлэг журамд "нам эвсэл сонгуульд оролцох хүмүүсээ санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана" гэж заасан байдаг. Энд зааснаар бол тавдугаар сарын 23-27-ны нэр дэвшилтийн асуудлыг нэг тийш нь цэгцэлчихсэн байна гэсэн үг. Хэрвээ хуулийн хугацаанд амжаагүй бол СЕХ бүртгэхээс татгалзах хуулийн заалт бий. МАХН-ынхан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээ хугацаандаа тодруулаагүйгээ "Тавдугаар сарын 30 хүртэл хуулийн хугацаа бий" хэмээн тайлбарласныг зарим цахим хуудас мэдээлж буй. Юутай ч шөнөжин нэр дэвшигчээ тодруулсан МАХН-ын удирдлагууд өглөө нь шууд өлсгөлөн зарлаад эхлэв. Иргэдийн саналыг авч, сонгуульд ялах итгэл буурсан уу, МАХН-ынхан "Шударга ёс", "Хэлмэгдүүлэлт", "Ард түмний эрх ашиг" гэх үгсээр уриа лоозон хийж, өөрсдийгөө өрөвдүүлэх тактикаа барьж эхлэв бололтой. Ард түмэн ч нэгэн цагт мандаж явсан Н.Энхбаярыг өрөвддөг юмаа гэхэд хар дээр цагаанаар бичсэн хууль тэдний зөрчлийг өршөөх нь юу л бол. Тэгэхээр МАХН-ын нэр дэвшигчдийг СЕХ бүртгэж авахгүй байх эрсдэл өндөр байна.

Ц.ТУНГАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Гоолингоо :Бид нар чин 20 гаруй жилийн турш хэтэрхий их хөлцөнгүй хандлаа. Одоо сайхан цагийг хүлээх бус тэмцэл хийж сайхан цагийг авчирна гэдгийг ухаарлаа. Энэ удаагийн сонгуулиар сонголт зөв хийж урагш ахихгүй бол элгээрээ хэвтээд амьдрах аргагүй байдалд байнаа. Ямар ажил хийж энэ их өрөө дарах юм бэ? Юугаар нь амьдарч өл дааж амьдруулах гэсэн юм бэ? Хангалттай шүү МАНАН ооффшоруудаа !!!!!!!!! зөв сонголт бол МАХН гэдэгт итгэлтэй байна. Идсэн ч учиртай хөгжсөн ч арай л илүү хөгжинөө ҮНЭНИЙ ТӨЛӨӨ эрэл хийж өлсөглөн зарлаж байгаа хүмүүсийг дэмжиж байна. Ирээдүйн сайхан амьдралын төлөө зулын гол болход бэлэн шүү. 2016-05-28
Гоолингоо :Бид ирээдүйдээ сайн сайхан амьдарая гэж бодож байвал МАН, АН нэг ч гаргахгүй тэр ч бүү хэл МАН бол яасан ч гаргаж болохгүй. Яагаад гэвэл МАН нь АРДЧИЛАЛЫН МӨНГӨНИЙ МАНГАС 20 жил гаруй мөнгийг уран яруу сайхнаар идэж чаддаг гэдгээ баталж харууллаа. МАХН гарч ирээд номхруулахгүй бол улам давраад идсээр л байх болно. МАХН сонгуулийн хувьсгал хийж байгааг зөв зүйтэй асуудал гэж бодож байна. 2016-05-28
Гоолингоо:АРД ТҮМЭН УХААЛАГ болхоор дахиад буруу сонголт хийж АН, МАН сонгохгүй гэдэгт итгэлтэй байна. Харин миний хувьд МАНАН-н эсрэг тэмцэл гаргаж буй МАХН дэмжээд МУ сонгуулийн хувьсгал хийгээсэй төрийн олигархуудаас цэвэрлэж АРД ТҮМЭН-ээ өрнөөс салгаад дундаж цалинг 2,5-3 сая төгрөг болгож МУ хөгжлийг дэлхийн тавцанд гаргаасай гэж бодож байна. 2016-05-28

САРУУЛ :СЕХ АН ЗАХИАЛГААР АЖИЛЛАЖ БАЙХАД АРАГГҮЙ ШҮҮ ДЭЭ 2016-05-28
Гоолингоо:АРД ТҮМЭН УХААЛАГ болхоор дахиад буруу сонголт хийж АН, МАН сонгохгүй гэдэгт итгэлтэй байна. Харин миний хувьд МАНАН-н эсрэг тэмцэл гаргаж буй МАХН дэмжээд МУ сонгуулийн хувьсгал хийгээсэй төрийн олигархуудаас цэвэрлэж АРД ТҮМЭН-ээ өрнөөс салгаад дундаж цалинг 2,5-3 сая төгрөг болгож МУ хөгжлийг дэлхийн тавцанд гаргаасай гэж бодож байна. 2016-05-28
САРАН :Элбэгдоржийн гар хөл бологсод албан тушаалаараа хааж сонгох сонгогдох эрхийг нь хязгаарлаж байна хоёрын хоёр удаа өршөөгдөж байхад сонгуульд оролцуулахгүй гээд байгаа нь захиалгатай зохион байгуулал явдал шүүдээ 2016-05-28
Боролдой:Тусгаар тогтнол маш их үнэ цэнээр олддогийн адил, ардчилал ч бас тийм хямдаар олдоогүй гэдгийг санах хэрэгтэй. Бид энэ их үнээр олдсон ардчиллаа хамагаалж үлдэхүү, хэдэн олигархиудыг гэр бүлтэй нь султан шиг баяжуулах уу гэдэг сонголтоо хийх цаг ирж байна. 2012 он хүртэл бүх сонгуулийг МАН луйвардаж ирсан харин 2012 онд АН сонгуулийг шударга болгох нэрээр луйврын хар машинаар ард түмний саналыг луйвардсан. Цаашид луйврын гэх бүх зйүлсийг х**** цаг ирсэн. Харин одоо СЕХ АН,МАН-ын аль нэгэнд худалдагдаа юу 2016-05-28

Зочин :Ардчилсан нийгмийг бий болгоод монгол улсын амьдрал ахуй сайн сайхан байж чадна гэсэн итгэл үнэмшлээр АДРЧИЛСАН НАМЫГ сонгож 26 жилийг үдлээ... Одоо энэ АН монгол улсын ард түмний амьдралыг өрөнд хутгаж хаячихаад бас сонгох сонгогдох эрхийг хааж боогдуулж болохгүй МАХН сонгуульд оролцож байж монголын ард түмэн зөв сонголт хийх боломж бүрдэх бишүү... МАХН-ыг дэмжиж байна 2016-05-28

Сонгууль :энхбаяр гэдэг хүнийг сонгуульд оруулж АН МАН өрсөолдөх хэрэгтэй Одоо ү?ийн улс төрчид үнэхээр толгой муута йюм энхбяар Монголыг өргүй болгож бсан Жасрай гэхэд Хонгилын үзүүрт гэрэл харагдаж бна гэж зүтгээн бгаад УЛСЫГ хөгжүүлж бсан Одоо тэгтэл тэрийг бодох юм бхгүй өөрсдийнхөө эрх ашиг бодож бна АН МАН 90 жилийн түүхтэй МАХН намаа дэмжиж бнаа 2016-05-28
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?