СЕХ МАХН-ЫНХНЫГ БҮРТГЭЖ ХУУЛЬ ЗӨРЧИХ ҮҮ ?

2016-05-30  

МАХН-ынхан өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газрын малгайд хорогдож, сайдтай, шантаажтай туг, дарцаг шиг хийсч байв. МАХН-ын эрх ашигт нийцэхгүй л бол "Ерөнхий сайдыг огцруулна", "Засгийн газраас гарна" гэж айлын эрх хүүхэд шиг дураараа аашилж байлаа. Улс төрийн ууган хүчин гэгддэг МАН-ынхан хүртэл угшил нэгт МАХН-ынхантай хамтарч сонгуульд оролцох санал санаачилга гаргасан удаатай.  Хоёр намаас ажлын хэсэг гарч, хэд хэдэн асуудалд тохиролцсон байдаг. Гэвч  Н.Энхбаяр гэдэг хүний хэмжээ хязгааргүй шуналаас болж,  хэлэлцээр амжилтад хүрээгүй. Тэгвэл яг одоо улс төрийн нөхцөл байдал 180 градус эргэчихээд байна. Засгийн газраа шантаажилдаг МАХН-ынхныг Гүйцэтгэх засаглалын тэргүүн гэрээсээ "хөөв". Дээр нь МАН-ын тавьсан саналыг чамлаж байсан МАХН-ынхан өнөөдөр УИХ-ын сонгуульд оролцож чадахгүйдээ тулчихаад өлсгөлөн зарлаад сууж байна. Учир нь тус нам хуульд заасан хуулийн хугацаанд амжиж нэр дэвшигчдээ тодруулаагүй гэх мэдээлэл байна. Нэр дэвшүүлэх нийтлэг журмын 129 дүгээр зүйлд "Нам эвсэл сонгуульд оролцох хүмүүсээ санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана" гэсэн байдаг.  Өөрөөр хэлбэл  тавдугаар сарын 23-27-ны нэр дэвшилтийн асуудлыг нэг тийш нь цэгцэлчихсэн байна гэсэн үг. Гэтэл МАХН нэр дэвшигчээ тавдугаар сарын 28-ны шөнийн 04.00 цагт тодруулж дууссан сурагтай. Хэрвээ хуулийн хугацаанд амжаагүй бол СЕХ бүртгэхээс татгалзах хуулийн заалттай. Энэ удаагийн сонгуульд Н.Энхбаяр амжилт үзүүлж, чадахгүйгээ эртнээс мэдсэн учраас  "Шударга сонгуулийн төлөө", "Улс төрийн хэлмэгдүүлэлтийг зогсооё", "Ард түмний эрх ашгийн төлөө" зэрэг уриа лоозонтойгоор ард түмнээр өрөвдүүлэх хуучин тактикаа барьж эхлэв. УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН  чамлахааргүй амжилт гаргасан гэдэгтэй  хэн ч маргахгүй. Дөрвөн жилийн настай Н.Энхбаярын ялалт өнөөдөр гудамжны улс төр лүү шилжих хэмжээнд доройтжээ. Нэгэнт хуулийн хугацаандаа амжиж МАХН нэр дэвшигчээ тодруулаагүй болохоор СЕХ бүртгэж, авахгүй байх магадлал өндөртэй. Хэрвээ СЕХ МАХН-ын нэр дэвшигчдийг бүртгэж авбал Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн болж таарна. Сонгууль эхлээгүй байхад СЕХ хуулиа зөрчөөд эхэлбэл хэл амны бай болохоос гадна улс төрийн хямралд түлхэх аюултай. Тэгэхээр СЕХ-нд хуулиа дагахаас өөр сонголтгүй болж байна. МАХН улс төрийн өлсгөлөнгөөс айж нэр дэвшигчдийг нь бүртгэвэл СЕХ хуулиа хэрэгжүүлдэггүй "муухай" харагдах нь лавтай.

 

 

 

С. НАРАНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?