МАН НЭР ДЭВШИГЧДИЙНХЭЭ БИЧИГ БАРИМТЫГ СЕХ-НД ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ

2016-05-30  

УИХ-ын 2016 оны сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигчдийн бичиг баримтыг өнөөдөр СЕХ-нд хүлээлгэн өглөө. МАН өнгөрсөн баасан гаригт Бага хурлаа хийж, УИХ-ын сонгуульд сойх гишүүдээ тодруулсан билээ. Тэгвэл холбогдох хуульд заасны дагуу морин цагт нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд бүртгүүлж байгаа аж.

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлэхдээ "МАН хуулийг дээдэлдэг, хэрэгжүүлдэг үлгэр жишээ намын хувьд 76 нэр дэвшигчийн хувьд ямар нэгэн асуудалгүй. Хуулийн хүрээнд бичиг баримтыг нь эцэслэн бүрдүүлээд СЕХ-нд албан ёсоор бүртгүүлж байна. СЕХ хуульд заасан хугацаанд манай нэр дэвшигчдийг бүртгэж, сонгуульд оролцох эрхийг нь нээж өгнө гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

МАН-ын Бага хурал өнгөрсөн баасан гаригт болж, тойрогт сойх гишүүдээ тодруулсан. Тэгвэл МАН-аас дэвшиж байгаа гишүүдийн 40 гаруй хувь нь залуучууд, 40 хүртэлх хувь нь шинэ нэр дэвшигчид байгааг ч энэ үеэр онцолж байлаа. Олон нийтийн зүгээс МАН залуучуудад итгэл хүлээлгэж, хариуцлагатай сонголт хийлээ гэсэн эерэг хандлагууд нэлээд гарч буй.

 

 

 

 

Ц.ТУНГАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?