ӨЛСГӨЛӨНД ЯЛАЛТ БАЙГУУЛВАЛ СОНГУУЛЬД Ч МӨН ЯЛАЛТ БАЙГУУЛНА

2016-05-30  

МАХН-ын нэр дэвшигчид өлсгөлөн зарласан. Энэ бол маш сонин ПИАР. МАХН-ын хувьд тус намын дарга УИХ-ын сонгуульд нэр дэвших мандатаа авах нь хамгаас чухал асуудлын нэг. Тиймээс СЕХ-нд нийгмийн дарамт шахалт үзүүлэх нэг хэлбэр бол яах аргагүй бол өлсгөлөн. Түүний зэрэгцээ УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Баянсэлэнгэ, дэд сайд асан Тулга, жүжигчин Төмөрбаатар нараас өөр олны таних мэдэх хүн МАХН-ын нэр дэвшигч дотор харагдахгүй байна гэж нийгэм олон хэлж эхэлсэн.

Тиймээс өлсгөлөнгөөр дамжуулаад нэр дэвшигчдээ ч бас сурталчлаад авъя гэх давхар санаа нуугдаж байхыг бас үгүйсгэхгүй. Н.Энхбаярын хувьд нэр дэвшвэл ялах нь тодорхой, бүр аль ч тойрогт. Тиймээс тэрбээр Д.Тэрбишдагватайгаа айл буусан нь санамсаргүй сонголт биш гэж улс төрийн хүрээнийхэн шинжилж байна. Д.Тэрбишдагва гарах эсэх нь Н.Энхбаярын хэлэх үг, хийх үйлдэлтэй холбоотой болно ч гэж үзэж буй нэг хэсэг бий болжээ. Ямар ч гэсэн МАХН-ын хувьд намаа, нэр дэвшигчдээ удирдан сонгуульд орох даргынх нь нэр дэвшигчийн мандат юу юунаас эрхэм болсон. Тиймээс өлсгөлөнд ялалт байгуулбал, бас сонгуульд ч ялалт байгуулах боломжтой гэж тус намынхан харж байна. Харин нэр дэвшиж чадахгүй аваас нам нь ч , нэр дэвшигчид нь ч гээгдэх болно гэдгийг Н.Энхбаяр хэнээс ч илүү ухамсарлаж буй. Энэ сонгуулийн хамгийн том маргааны нэг бол яах аргагүй Н.Энхбаяр гэдэг хүн нэр дэвшиж болох, үгүй эсэх гэж олон нийт хэдийнээ дүгнэжээ.

Монголд, гэм зэмтэй эсэхийг Шүүх тогтоодог, харин хуулийг бол Дээд шүүх л тайлбарладаг. Гэтэл асуудал Н.Энхбаяр гэдэг хүнтэй хамаатай болоод ирэхээр, бүгдээрээ тайлбар хийдэг гажиг нөхцөл үүссэн. Цагдаа нь ч, АТГ нь ч, ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх нь ч. Ийм нөхцөлд сонгууль өрнөх нь. Удахгүй 7 хоногийн дараа нэр дэвшигчид мандатаа гардана. Харин Н.Энхбаяр яах бол? гэдэг асуулт асуулт хэвээрээ үлдэх нь ээ.

 

 

 

Тоймч Д.ГАНТУЛГА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?