ДИКТАТОР" ХЭМЭЭХ ЗЭРЭГ НЭМЭХИЙН ӨМНӨХ ОЮУН-ЭРДЭНЭ

2021-12-06  

 Эрх баригч МАН-ын түүхэн гэж нэрлэгдэж буй Их Хурал чуулж эхэллээ. Тус Их хуралд УИХ-ын 64 гишүүн, УИХ-ын даргатайгаа, Засгийн газрын тэргүүн кабинетаараа, агентлагийн дарга, аймгийн дарга, дээр Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос өгсүүлээд томоохон ТББ-ын тэргүүнүүд, толгой бизнесмэнүүд бүгд мандаттай оролцож буй. Монголын эрх мэдэлтнүүд толгой дараалан оролцож буй Энэ Их Хурлыг Төр , Засгийн хамтарсан Чуулган гэж ч нэрлэж болох. Монгол улсын бодлого боловсруулагч, тогтоол шийдвэр гаргагчид (УИХ), түүнийг гүйцэтгэгч нарыг (Засгийн газар, агентлаг) бүгдийг нэг дор хуран цуглууллаа. Гэхдээ тус Их Хурлаас ихийг хүлээх хэрэггүй юм. Энэ Их Хурлаас хойш Монгол усад хүний эрхийг дээдэлдэг болно гэдэг нь чулуу хөөлгөлт. Тэд Монгол улсын өнөөгийн тулгамдсан асуудлыг тойрох нь. Монгол улсын хамгийн том асуудал бол авилгал. Бүх түвшиндээ авилгалд идэгдсэн. Улс хөгжихгүй, уруудаад буйн гол шалтгаан нь энэ. МАН эрх барьсан 30 жилдээ авилгалтай жинхэнэ утгаар нь, хатуу тэмцсэнгүй. Тэмцсэн дүр исгэж, авилгад идэгдсэн эрх мэдэлтнүүдийнхээ толгойг илж өнгөрүүлэн, монголчуудыг дамшиглалаа. Авилгатай хатуу тэмцэх биш, авилга авахыг уриалсантай адил шийдвэр гаргалаа. Авилгачдын толгойг илэх, ялаас чөлөөлөх хуулийг ч тэд олонхи болсон УИХ-аар баталж, өөрсдийгөө гэмт хэргээс чөлөөлсөөр байна. Хамгийн сүүлийн тод жишээ нь тус намын зүтгэлтэн, намын даргад хүртэл өрсөлдөж байсан Хаянхярваа (тус намаас УИХ-д 3 удаа сонгогдсон, Дархан хотын даргаар 2 удаа ажилласан, Сангийн сайдаар томилогдож байсан) Эрх баригч МАН хэр зэрэг авилгалд идэгдсэнийг, авилгачдаа хэрхэн хамгаалж болдог тод жишээ бол энэ юм. Авилгалтай огт тэмцэхгүй юм байна. Харин улам өөгшүүлэх нь . Үүн шиг аймшиг алга. Улс хөгжих тухайд ярих, санах ч юм биш. Дээр нь, Монгол улсын ядуурал туйлдаа хүрсэн. Энэ сэдвийг ч бас тойрох бололтой. Тиймээс энэ Их Хурал бол нийт монголчуудад ач холбогдол багатай хурал болно гэж урьдчилан таамаглана. Харин нэг зүйлийг баттай хэлье. Энэ Их хурлаар шинэ "диктатор " мэндэлнэ . Засгийг атгасан Оюун-Эрдэнийг МАН-ын намын даргаар ёсчилсноор түүний эрх мэдэл тэлнэ, бяр мэдрэгдэнэ. Тэр Засгаас хальж, УИХ-ыг ч давхар захирах болно. Тэр Монгол улсын ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрыг нийлүүлснээс ч хүчтэй ерөнхий сайд болно. Дээр нь, сонгууль ойртох тусам түүний эрх мэдэл өсөн нэмэгдэнэ. Оюун-Эрдэнийн өөдөөс олигтойхон дуугарах нэг ч гишүүн олдохоо болино. Түүнтэй тэрсэлдбэл ирэх сонгуульд нэо дэвших эрхээ хасуулна. Иймээс дуулгавартай Засаг, дуулгавартай УИХ-тай болох асуудалд өнөөдөр цэг хатгана. Хязгааргүй эрх мэдэлтэй, ёстой л жинхэнэ "Хаан"-ыг өргөмжлөх болно. Хүний эрх, энэ тэр бол өнгөлөн далдлалт. МАН-д нөхөн сонгуулийн үеэр дагаар орсон МАХН-ыг бүрмөсөн уусган авна. Ийм л Их Хурал болно.

No description available.

Фотог зууны мэдээ сониноос

Тоймч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Диктатор:Монгол аажмаар дарангуйлалд гулсан орж байна. Монголчууд бэртэгчин учраас үүнийг хэлж байгаа нэгнийгээ адлана. Харин бүхлээрээ монголын нийгэм мөхлийн ирмэгд ойртсон байна. ЕС гэж өөрт нь хэд ахадсан албан тушаалд төлөвшөөч үгүй, сэтгэлийн хийтэй ийм залууг тавиад бусад нь дагаж далдаганаад байхаар монголын нийгэм уруудаж байна. Ийм хэт хувьсгалч хүнээс засгаа яаж салгаж авна даа. МАН-ынхан. Хохирогч нь монголын ард түмэн байх болно. 2021-12-06
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?