- Эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг бид энэ цаг үед бүр ч илүү мэдэрч байна гэж Монгол улсын ерөнхий сайд, эрх баригч намын даргаар сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ МАН-ын 30 дугаар Их Хурлын индэр дээрээс илтгэл тавихдаа онцоллоо. Монгол улсын төсөв Хятад улсаас, шатахуун нь Орос улсаас бүрэн хамааралтай болохыг тодотгосон түүнийг үгийг юу гэж ойлговол зохих вэ? Монгол улс эдийн засгийн хувьд урд, хойд хөршөөсөө бүрэн хараат улс болжээ л гэдгийг эрх баригч МАН бүрэн хүлээн зөвшөөрлөө гэж тайлья. Илтгэлийг үргэлжлүүлэн тайлах болно. Авилгалын талаар ямар байр суурь баримталсныг маргаашийн дугаараар Та бүхэндээ хүргэе. Тоймч Ц.ЭНХБАТ