СОНГУУЛЬД ЧИГЛЭСЭН ЭДИЙН ЗАСГААСАА САЛАХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС ХӨГЖИХГҮЙ

2021-12-07  

 Монгол улс хөгжилд бус сонгуульд чиглэсэн эдийн засагтай. Энэ бол өнгөрсөн 30 жилийн улс орны эдийн засгийн хөгжилд эдийн засагч, статистикч хүний хувьд хийсэн гол дүгнэлт. Хэрвээ, хэн нэгэн надаас Монгол Улсын эдийн засгийн онцлог юу вэ? хэмээн асуувал би :- Уул уурхай, мал аж ахуйд голлон суурилсан, сонгуульд чиглэсэн эдийн засаг гэж итгэл төгс хариулна. Монгол улс зах зээлийн харилцаанд шилжсэн сүүлийн 30 жилд МАН, АН дөрөв, дөрвөн жилийн циклтэй сонгууль бүрд ээлжлэн ялж, эрх мэдэлд хүрэхийн тулд Монголын эдийн засгийг улс орны алс ирээдүйн хөгжилд бус, сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхэд чиглүүлсэн. Тэд хөрөнгө оруулалт, төсвийг бүхэлд нь намаа ялуулах зорилгоор чиглүүлж ирсэн. Энэ утгаар нь шинжвэл, Монголын эдийн засаг бүхэлдээ сонгуулийн амлалтуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн. Үүний зарим нэг жишээг захаас нь дурдая. Засгийн газраас хүн амдаа мөнгө тараах сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхийн тулд Хятадын Чалко компаниас 150 сая ам.долларын зээл авсан. Түүнийгээ Таван Толгойн коксжих нүүрсээр хэрхэн төлж барагдуулсныг хараахан мартах болоогүй. Мөн "Оюу -Толгой"-гоос 250 сая долларын зээл авч, хүүхэд бүрт сонгуулийн амлалтын дагуу мөнгө олгож, өрөнд орсон. Энэ их хөрөнгийг Монголын ирээдүйн хөгжил дэвшилд зориулсан бол сайн хөрөнгө оруулалт болох байсан. Харамсалтай эрх баригч улс төрийн хүчний сонгуульд ялалт байгуулах зардал болгон, гарын салаагаараа урсгасан. Хожмоо энэ өрийг монголчууд нүүрсээрээ төлж барагдуулсан. Энэ бол эдийн засагт хортой, популист, санал авах, намаа ялуулахад л чиглэсэн "үр ашиггүй хөрөнгө оруулалт " байлаа. Энд МАН, АН аль аль нь л буруутай. Сонгуулийн иймэрхүү амлалт бүхий жишээг маш олныг дурдаж болно. Хамгийн сүүлийнх нь МАН-ын мөрийн хөтөлбөрт ( 1916-2020 ) тусгасан " Цалинтай ээж” хөтөлбөр байлаа. Энэ мэтчилэн Монгол Улсын ирээдүйн хөгжилд зориулагдах хөрөнгө оруулалтыг эрх баригчид сонгуульд зарцуулсан. Энэ бүхэн нь Монгол улс сонгуульд чиглэсэн эдийн засагтай улс болоод удсаныг гэрчилнэ. Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүд тойрогтоо улсын төсвийн хөрөнгө оруулалтыг ахиухан хуваарилуулах , тэгснээр тойргоосоо дахин сонгогдох “нүхээ ухдаг” байдал өнөө ч арилаагүй. Дээр нь гишүүдэд 5-10 тэрбум төгрөгийн хөрөнгийг тухайн тойрогтоо өөрсдийн үзэмжээр зарцуулах эрх мэдэл олгосоор ирсэн. Энэ бол ард түмнийг басамжилсан, УИХ-ын гишүүд өөрөө өөрсдөдөө мөнгө хуваарилсан гэмт үйлдэл мөн. Ардчилсан төр, засагтай улс оронд бол байж боломгүй ийм үйлдэлд бид бүхэн аль хэдийнээ нүд дасчээ. Төгсгөлд нь Сонгуулийн өмнөх жилийн төсөв бүхэлдээ сонгуульд зориулсан төсөв болдогийг УИХ-ын гишүүд ч өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Энэ бүхэн нь Монголын эдийн засгийг бүхэлд нь сонгуульд чиглэсэн эдийн засаг болгосон билээ. 2015 онд УИХ-аас “ Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хууль”-ийг баталж, 2020 онд түүнийг шинэчлэн найруулж баталсан. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өрчлөлт оруулахдаа “ Хөгжлийн бодлого, төлөвлөлт нь тогтвортой байна” гэсэн заалтыг оруулсан. Ийнхүү Монголын эдийн засгийг сонгуульд чиглэсэн бус, харин хөгжил, дэвшилд чиглэсэн, хөгжлийн, бодлого төлөвлөлтийн хүрээнд эдийн засгаа алс хэтийн бодлоготойгоор хөгжүүлэх хууль эрх зүйн үндэс тавигдсан хэдий ч нөхцөл байдал урьдахаасаа дээрдсэнгүй. 2016 онд Үндэсний хөгжлийн газар хэмээх агентлагийг байгуулсан боловч хөгжлийн бодлого, төлөвлөлтийг бүхэлд нь хариуцах эрх мэдэлгүй, зарим хэсэг асуудал нь Сангийн яаманд хэвээр үлдсэн байдаг. 2020 оны парламентийн сонгуулиар байгуулагдсан У. Хүрэлсүхийн тэргүүлсэн Монголын Засгийн газар “ Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулийн дагуу Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн бие даасан яамыг байгуулах байсан. Хачирхалтай нь тэгсэнгүй. Харин ч эсрэгээрээ, Соёлын яамыг шинээр байгуулж байх жишээтэй. Энэ бүхнээс Монголын эдийн засгийн хөгжлийн урт хугацааны бодлого алдагдсан, улс орныг төлөвлөлтийн үндсэн дээр хөгжүүлэх боломж нөхцөл бүрдээгүй, сонгуульд чиглэсэн эдийн засаг хэвээр үлдсэн гэж дүгнэж байна.

No description available.

Ш.БАТМӨНХ (Статистикийн газрын орлогч даргаар ажиллаж ирсэн, эдийн засгийн ухааны доктор)

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR UROLOGIST:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2021-12-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?