ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ УИХ-ААС СОНГОДОГ БЭЛТГЭЛИЙГ МАН " БАЗААЖ" БАЙНА

2021-12-08  
Миний хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна уу гэж харж байгаа. 2019 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сонгодог парламентын тогтолцоог бий болгоход шаардагддаг хамгийн чухал гурван заалтыг тусгаж чадаагүй. Нэгдүгээрт- Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, УИХ-ын гишүүдийн тоо иргэдийнхээ төлөөллийг хангаж чадаж байна уу гэдэг гурван асуудал. Мөн “Давхар дээл”-ний асуудал ч сөхөгдөнө. Энэ өөрчлөлтийг Үндсэн хуульд тусгах нь ярвигтай. 2008 онд баталсан, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулинд " Нэг хөндсөн заалтыг найман жил хөндөхгүй" гэсэн хатуу заалт бий. Тиймээс дээрхи Үндсэн хуулинд дээрхи өөрчлөлтийг шууд хийх боломжгүй. Дээр нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөвшилцлийн зарчмаар шийдвэрлэдэг. Нэг нам дангаар хийх боломжгүй. Тиймээс энэ тухай асуудлыг МАН-ын Их Хурлаар хэлэлцэх нь зохимжгүй. Парламентад суудалтай болон парламентад суудалгүй улс төрийн нам хүчнүүд зөвшилцөж, нэгдэж байж хийх учиртай. Миний хэлж тодотгож буй өөрчлөлтийг хийх асуудлыг сүүлийн гурван парламент дамнан ярьж буй. Үндсэн хуулийн сүүлийн өөрчлөлтийг 2019 онд баталсан. Нам, улс төрийн хүчнүүд зөвшилцөлд хүрч чадвал л энэ асуудал сөхөгдөнө. Одоохондоо нэг намын зүгээс энэ талаар ярих нь цаг хугацааны хувьд эрт юм гэж МАН-ын бүлгийн дарга Их Хурлын үеэр сэтгүүлчдэд хэллээ.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR UROLOGIST:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2021-12-09
ZOCHIN:МАНАЙ ОРОНД УЛСТӨРЙИН ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА.ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХЫН ТУЛД: 1. ДЭЭД ДООД 2 ТАНХИМТАЙ ПАРЛАМЕНТЫНН ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАТЛУУЛАХ 2 АРД ТҮМНИЙ БЭЛЭГДЭЛ БОЛСОН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ДЭЭД ТАНХИМААС СОНГОДОГ БОЛОХ 3. ЗАСГЙИН ГАЗРЫН БҮТЭЦ БҮРЭЛДҮҮНИЙГ АРД ТҮМНЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭЭД ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАСАГЛАЛТАЙ ОРНУУДЫН ЖИШГЭЭР ЕРӨНХЙИ САЙД САЛБАРЫН САЙДУУДЫГ АРД ТҮМНИЙХЭЭ САНАЛ ХУРААЛТААР СОНГОДОГ БОЛОХ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЖ МӨРДҮҮЛЭХ. ИНГЭСЭЖН ТОХИОЛДОЛД МЭРГЭЖЛИЙН САЛБАРТАА ТЭРГҮҮЛЭХ ЗЭРГИЙН НЭР ХҮНДТЭЙ ШУДАРГА САЙД НАРААС ЗАСГИЙН ГАЗАР БҮРДЭХ БОЛОМЖТОЙ БОЛНО ШҮҮ 2021-12-26
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?