АРДЧИЛСАН НАМ УСТАЖ ҮГҮЙ БОЛЛОО ГЭЖ ҮҮ???

2021-12-13  

МАН-ын 30 дугаар Их хурлын дараа МАН-аас УИХ-д сонгогдсон зарим гишүүд байр сууриа илэрхийлж байна. МАН-ыг магтан дуулах, шинээр сонгогдсон даргадаа тал засахын зэрэгцээ өрсөлдөгч намаа гутаан доромжлох өнгө аясыг УИХ-ын гишүүн Энхбаяр цухалзууллаа. Тэрбээр: - Ардчилсан намынхан өөрсдийгөө товойлгохын тулд “Ардын нам хуучинсаг, хөгшчүүд байдаг, муйхар, удаан, үг сонсдоггүй” гэж ярьсаар ирсэн. Өөрсдийгөө шинэчлэгч, шинэ үеийн түүчээ хэмээн дандаа ирээдүй цаг дээр тавьж, энэ ялгарлыг бий болгож, тэр хэрээрээ амжилтад хүрч байсан үе бий. Гэвч тэд маань яг энэ цаг хугацааны машиндаа суугаад гацчихсан. Нэг харсан чинь байр нь солигдчихсон, МАН-д АН-аас хавьгүй илүү олон либералууд, дэвшилтэт хандлагатай залуучууд түрээд гараад ирсэн байсан. Хэн бусдынхаа үгийг сонсохоо больж, өөрсдийгөө хөгжүүлэхээ болино тэр нь устаж үгүй болдог нь хорвоогийн жам аж гэж хэвлэлд ярилцлага өглөө. АН-ын тухайд тэр ингэж хэллээ. Дээр нь цөөнх арчаагүй байгаагаас болж олонхи нь дарангуйлагч болж харагдах нь бий гэж АН-ыг буруутгаж амжив.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?