ӨЛЗИЙ- ОРШИХ : САЙН ДУУЧИН БОЛОХЫН ТУЛД САЙН ДУУТАЙ БОЛ...

2022-01-07  

No description available.

Дуучин болох гэж хүсэл мөрөөдлөө тээж яваа олон залуусаас би " Дуучин хүнд хамгийн хэрэгтэй зүйл юу вэ?" гэдэг маш энгийн асуултыг олонтаа асуусан. Харамсалтай миний хүссэн хариултыг хэн нь ч хэлж байгаагүй. - Гоё хоолой, хүчтэй хоолой, сайн менежмэнт, стил имэж, сайн продюсер, супер клип, мөнгө төгрөг.....гах гах. Ийм л хариултыг сонсож ирлээ. Миний бодлоор бол дуучин хүнд хамгийн хэрэгтэй зүйл бол өөрийн гэсэн сайн дуутай болох л хамгийн хэрэгтэй зүйл баймаар. Бодоод үзье л дээ. Хэрвээ Уитни Хьюстон " I will always love" , "All it once", "Saving all my love for you", Мэриая Кэрри " My all", "Hero, Without you" - гээ дуулаагүй байсан бол та бид тэр дуучдын агууг мэдэж чадах байсан гэж үү? Дэлхий дээр үнэхээр том, авьяастай хүмүүс асар их байдгийг энэ борооны дараахь мөөг шиг олон ТВ шоун дээр залуус тэр дуунуудыг тэднээс дутахгүй дуулж байгааг бэлхнээ харж болно. Уитни, Мэрайя, Селин Дион, Фрэддие Меркури-гээс хоолойны цар чадлаар огтхон ч дутахгүй асар олон дуучид ОД болох азгүйгээсээ болж бар, клааб, гудамжинд л дуулах хувь тавилантайгаа эвлэрээд явж байна. Тэдэнд яг ямар АЗ дутсан бэ? Нөгөө л хараал идсэн өөрийн гэсэн сайн дуу!!! Дэлхийн суперүүдийн дуулсан дууг бүр тэднээс илүү мянга сайн дуулаад ч тусыг олохгүй. Учир нь сонсогчдын зүрхэнд аливаа юм анхны хувилбараараа л хоногшин үлддэг. Тэгэхээр дуучин болно гэж мөрөөдөж буй залууст хэлэхэд чамайг 100 хувь тодорхойлж чадах тэр өөрийн гэсэн, сайн ч бай, муу ч бай, тэр дуугаа л ол! Зохио! Тэрний дараа та нарын хариулаад буй нөгөө сайн хоолой, хүчтэй хоолой, сайн продюсер, мөнгө төгрөг, супер клип чинь сая хэрэгтэй болно. Сайн дуутай л бол. Тэгсэн байхад хүсэл мөрөөдөл чинь аандаа биелнэ. Залуу дуучдаа, амжилт!!! гэж гитарчин Өлзий -Орших сургамжаа хайрлалаа.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?