ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ДЭЭДЛЭГЧ ЖЕНТЕЛЬМЭН Р.АМАРЖАРГАЛ

2016-06-01  

Энэ жилийн эх үрсийн баяр сонгуулийн жилтэй давхцаж буйгаараа онцлогтой.

Эмэгтэй гишүүдийг дэмжих, эмэгтэйчүүдийг төрийн өндөр албанд томилох, эрх барих дээд байгууллага УИХ-д дэвшихэд нь квотыг нь нэмэгдүүлэх гээд дэс дараатай ажил өрнөсөөр байна. Энэ дундаас онцгойрсон нэгэн эрхэм бол Р.Амаржаргал байлаа. Ардчилсан намын лидер, тухайн үедээ намаа ч даргалж, засгаа ч тэргүүлж байсан, хэлэх үгээ хэнээр ч заалгадаггүй, зангарагтай улс төрч гэгдэх Р.Амаржаргалыг УИХ-д нэр дэвшихийг бүгд л хүлээж байсан. Өрсөлдөгчид нь түүнээс бас болгоомжилж байсан.

Гэтэл тэр нэрээ татлаа. Өнгөрсөн сонгуулиар АН-ын бас нэгэн лидер Э.Бат-Үүл УИХ-д нэрээ дэвшүүлэхээс татгалзаж, нийслэлд намаа авч орон ялалт байгуулж байсан. Энэ үйлдлийг Р.Амаржаргал санагдууллаа. Баттай биш боловч, найдвартай эх сурвалжаас, Р.Амаржаргал нь 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх тохироогоо намтайгаа хийсэн сураг дуулдлаа.

АН-ын хувьд 2017 онд Монгол улсын ерөнхийлөгчөөр хэн сонгогдох нь амин чухал асуудлын нэг. 2016 оны УИХ-ын сонгууль АН-д ямар ч үр дүн авчирсан бай, ерөнхийлөгчийн сонгууль бол намын хувьд ч, улс орон, ард түмний хувьд ч хамгаас чухал гэдгийг таахад тийм ч хэцүү биш. Тиймээс АН ерөнхийлөгчийн сунгаанд нөөх цөөн хүний нэгийг Р.Амаржаргал гэж үзсэн байх магадлалтай.

Түүнээс гадна ерөнхийлөгчийн сунгаанд тус намын дарга З.Энхболд, тус намын нийслэлийн дарга Э.Бат-Үүл нарын лидерүүд оролцохыг улс төр судлаачид үгүйсгэхгүй байна. Ямар ч гэсэн, шахагдаж хоцорсон М.Батчимэг гишүүнд өөрийнхөө тойргийг найр тавин өгсөн жентелемэн гэж Р.Амаржаргалыг нэрлэх боллоо.

Эх, үрсийн баярын өдөр Р.Амаржаргалыг дурсах ийм нэгэн шалтгаан байлаа. Монголын эх, үрсдээ CONTROL.MN -ийн хамт олны зүгээс аж жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

 

 

 Э.ДОЛЗОДМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zcochin:Erunhiilugch bolh bolomjtoi odoo baigaa uls turchduus 2016-06-01
zcochin:Erunhiilugch bolh bolomjtoi odoo baigaa uls turchduus 2016-06-01
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?