БИЗНЕСМЭН ДАВААБАЯРЫГ НЭР ДЭВШИГЧЭЭС НЬ АН ТАТЛАА

2016-06-02  

Сүүлийн 4 жилд Шонхорынхон хүчирхэгжсэн. УИХ -д З.Энхболд, С.Эрдэнэ, Арвин, Одонтуяа, Ганбат, Батцогт, Батзандан, Ганхуяг, Баярсайхан нарын 8 гишүүнтэй болсон нь тус фракцийг нөлөө бүхий болгосон. Тус шонхор фракцын ерөнхийлөгчөөр З.Энхболд ажиллаж байгаад С.Эрдэнэд сонгуульт ажлаа шилжүүлсэн. Фракцгүй нам гэж тус намын дарга дарга З.Энхболд хичнээн ч тунхагласан АН фракц дээрээ тогтож, шийдвэрээ гаргадаг дэгээ орхиогүй гэж судлаачид дүгнэж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус фракцаас С.Эрдэнэ, Ганхуяг, Баярсайхан нар Засгийн газрын гишүүнээр томилогдон ажиллаж, Батзандан, Ганбат , Батцогт нар Байнгын хорооны даргаар ажилласан. З.Энхболд өөрөө АН -ын дарга болж, С.Одонтуяаг АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагын даргаар сонгуулж чадсан гэж хэвлэлд бичдэг. Тэд бүгдээрээ давхар албан тушаалд хүрсэн. Шонхор хэт хүчирхэгжиж байгаа нь АН -ын бусад фракцийн эгдүүцлийг төрүүлэх болсон байна. Ялангуяа, ҮЗХ -д шонхорын зүгээс шинэ гишүүдийг олноор оруулж ирсэн нь асуудалд анхааралтай хандахад хүргэсэн гэж эх сурвалж мэдээлж байна. Шонхорын фракцийн УИХ дахь бүх гишүүд хүссэн тойргоо авсан, шонхорын үндсэн бүрэлдэхүүн Баянголд төвлөрсөн. Түүний зэрэгцээ шонхорын зүгээс ҮЗХ -д дөнгөж татаж оруулсан ЕТВ-ийн эзэн, бизнес эрхлэгч Ч.Даваабаярыг мөн Өвөрхангайд дэвшүүлж чадсан. Гэвч энэ бүхэн тодорхой хэмжээний эсэргүүцэлтэй тулгарч эхлэв бололтой. Эмэгтэйчүүдийн квотыг нэмэх шаардлагатай гэсэн үндэслэлээр шонхорын гишүүн Ч.Даваабаярыг өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангайн тойргоос хасаж, өөр нэр дэвшигчийг дэвшүүлэхээр болжээ.

Улс төрийн намууд энэ сарын 4-ныг хүртэл хугацаанд сул гэж үзсэн нэр дэвшигчдээ солих хуулийн заалттай юм байна. Мөн Увс аймагт Баянмөнх аваргын охин Сүрэнжавыг нэр дэвшигчээс нь татсан тухай мэдээллээ.

Д.НАРАНБААТАР

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Сонин л юм Зи.Энхболдын ямар тахилыг нь буруу өрсөн юм бол доо, даваабаяр бол яалт ч үгүй шонхор фракцийн хүн л дээ, луйвар заль мэх гудамжны хулгайч хэв маягаар ажилладаг шонхор фракцийнханд бол уг нь тохирохгүй л хүн шиг санагдсан. ямар чсайн хүн байгаад АН-д суудал авч бгвбл эх орноосоо урвасантай адил 2016-06-03
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?