Ардчилсан Нам нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг хуулинд заасан хугацаанд нь багтаан СЕХ-нд гардууллаа."Ардчилсан Нам Үндэсний Зөвлөлдөх Хороогоо хуралдуулж, нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд тодруулж, баримт бичгийг нь ч мөн хуулийн хүрээнд бүрдүүлсэн. Материалаа ч хуульд заасан хугацаанд нь гардуулан өгч байна" гэж АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр хэллээ.
Тус намын нэр дэвшигчдийн 20% нь эмэгтэйчүүд, 30% нь залуучууд юм байна. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр баримт бичгээ гардуулах үедээ хууль гэсэн үгийг хэдэнтээ давтан хэлсэн нь хэвлэлийнхний анхаарлыг татлаа. Энэ удаагийн УИХ-ын сонгууль "хуулийн сонгууль" болно гэж ажиглагчдын дүгнэлтийг сул орхиж болохгүй нь бололтой.
Ц.ЭНХБАТ