"FANTASTIC BEASTS: THE SECRET OF DUMBLEDORE" ШИЛДЭГ КИНОНУУДЫН ЖАГСААЛТЫГ ТЭРГҮҮЛЖЭЭ

2022-04-18  

ВАШИНГТОН. /AP/. Америкийн “Warner Bros” компанийн уран зөгнөлт “Fantastic Beasts: The Secrets of Dumbledore” уран сайхны кино эхний долоо хоногтоо 43 сая ам.долларын орлого олсноор Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлсэн талаар “Comscore” судалгааны компани ням гарагт мэдээллээ.

Их Британийн зохиолч Ж.К.Роулингийн “Harry Potter” цуврал зохиолоос сэдэвлэсэн энэхүү киноны нээлтийн орлогыг өмнөх ангиудынхтай нь харьцуулахад буурсан байна. тодруулбал, 2016 онд “Fantastic Beasts and Where to Find Them” кино 74 сая ам.доллар, 2018 онд “”Fantastic Beasts: The Crimes of Grindelwald кино 62 сая ам.долларын орлого олж байв.

Нийт 200 сая ам.долларын өртгөөр бүтсэн “Fantastic Beasts: The Secrets of Dumbledore” киног Английн найруулагч Дэвид Йейтс найруулж, Оскарын шагналт Эдди Редмэйн болон Жуд Лоу, Эзра Миллер, Дэн Фоглер, Элисон Судол, Уильям Надилам, Каллум Тернер, Кэтрин Уотерстон, Жессика Уильямс нарын жүжигчид тогложээ.

Кино үнэлгээний “CinemaScore” цахим хуудасны мэдээллээр, энэхүү киног үзэгчдийн хувьд одоогоор “B+” үнэлгээ өгөөд байна. Шилдэг кинонуудын жагсаалтын хоёрдугаарт “Paramount” компанийн “Sonic The Hedgehog 2” кино 30 сая ам.долларын орлоготойгоор бичигдсэн бол түүний араас мөн л “Paramount” компанийн “The Lost City” кино /6.5 сая ам.доллар/ удаалжээ. 

Эх сурвалж: https://montsame.mn/mn/

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?