ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ ГЭДЭГ ДЭЭР УЛС ТӨРИЙН НАМУУД ДАХИН НЭГДЛЭЭ

2022-04-25  

 МҮАН-аас өнгөрсөн Баасан гарагт зохион байгуулсан "Монголын Үндсэн Хууль ба Улс Төрийн Намууд" хэлэлцүүлгийн үеэр улс төрийн нам, түүний зүтгэлтнүүд болон судлаачид ингэж үзлээ. Улс төрийн арав орчим намын төлөөлөл оролцсон тус хэлэлцүүлэгт эрх баригч намын төлөөлөгч, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.МӨНХБАТ мэдээлэл хийсэн. Тэрбээр УИХ-ЫН СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ 2023 ОНД ЭЦЭСЛЭН БАТАЛНА гэж мэдэгдлээ. Улмаар:

-УИХ-ын Төрийн байгуулалтын хороонд өнгөрсөн жилээс Ц.Мөнхцэцэг гишүүнээр ахлуулсан Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулагдан ажиллалаа. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг хийсэн. Намуудаас санал авах ажил өрнөж байна. Мөн Хөдөлмөрийн Үндэсний нам санаачлан сонгуулийн тогтолцоотой холбоотой хэлэлцүүлэг хийсэн. Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хууль болон намын санхүүжилтийн тухай хуулийг хамтатгаж хэлэлцээч гэж 20 гаруй нам нэгдэж саналаа ирүүлсэн. Үүний тулд Үндсэн хуулийн асуудлаар байр сууриа нэг мөр болгооч гэсэн асуудал тавьсан. Ерөнхийлөгчийн зүгээс Улс төрийн намын тухай хууль болон намын санхүүжилтийн тухай хуулийг хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлнэ. Улс төрийн намууд зарчмын байр суурьтай байх ёстой гэсэн чигтэй байгаа. Байнгын хорооны хувьд хуулийн төсөл өргөн барьсан тохиолдолд хэлэлцээд явна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Сонгуулийн тухай хуулийг сонгууль болохоос зургаан сарын өмнө гар хүрдэггүй байсныг Үндсэн хууль руу оруулж, сонгууль болохоос нэг жилийн өмнө өөрчлөх боломжгүй гэсэн зарчмын өөрчлөлт хийсэн. Тиймээс 2024 оны сонгуулийн хууль 2023 оны зургадугаар сар гэхэд эцэслэн батлагдахад хугацаа бий. Намуудын зүгээс олон намын зөвшилцлийг хангасан нөхцөлийг нээгээч гэсэн шаардлагыг ирүүлж байгаа гэж УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооноос хийгдэж буй ажлын явцаас тодотголоо. Тус хэлэлцүүлэгт оролцсон АИХ-ын дэд дарга, МУНН-ын даргаар ажиллаж байсан улс төрийн зүтгэлтэн Ж.ГОМБОЖАВ " ТӨРД АРД ТҮМНИЙ ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХИЙН ТУЛД ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ" гэж үзлээ. Тэрбээр:

-Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхдөө Үндсэн хуультай хамтад нь шинэчлэн боловсруулах шаардлагатай. Юуны өмнө дөрвөн зүйл хэлье. 1992 оны Үндсэн хууль чадамжаа алдаагүй байгаа. Тус хууль анхны бичилтээрээ /агуулгаараа/ өнгөрсөн 30 жилд хэрэгжиж чадаагүй. 2019 оны нэмэлт, өөрчлөлтүүд нь сонгогчдын хүсэн хүлээсэн, ард түмний эрх ашигт нийцсэн өөрчлөлт болж чадаагүй. УИХ дахь намын бүлгийн одоогийн үйл ажиллагаа нь УИХ дахь бүтцийн байгууллага гэхээс илүүтэй намынхаа удирдлагын шийдвэрийг үг дуугүй даган биелүүлдэг бүтэц болон хувирсан. Дээрээ хяналтгүй шахам болсон, дуртайгаа хийж дургүйгээ хийдэггүй нэг танхимтай парламентад зарим сул тал байгаа нь өнгөрсөн 30 жилд ажиглагдлаа. Төрийг удирдахад ард түмний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага бий болжээ. Гэхдээ УИХ-д суудалтай зарим улс төрийн намын ярьж байгаа шиг парламентын 76 гишүүний тоог 99 эсвэл 108 болгон төлөөллийг нэмснээр ард иргэдийн төр дэх оролцоог хангаж чадахгүй. Харин хоёр танхимтай парламентыг бүрдүүлэх журмаар ард түмний төлөөллийг төрд нэмэгдүүлэх юм. Үндэслэлийг товч дурдвал: Улсын төсөв батлахад нэг танхимтай парламент учир дутагдалтай явж ирлээ. Сонгуулийн хуулийг сонгуулийн өмнөхөн удаа дараа өөрчилж эрх баригчид өөрсдийн сонирхлыг шургуулж ирлээ. Ерөнхий сайд, УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газраас хараат бусаар ажиллахаар заасан байгууллагуудын удирдлагыг томилоход улс төр, эдийн засгийн бүлэглэлийн нөлөө орж байна. Зарим хууль, тогтоомж Үндсэн хууль зөрчиж, ард түмний олонхийн эрх ашигт нийцэхгүй эдийн засаг, улс төрийн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан заалт шургуулах тохиолдол өнгөрсөн 30 жилд олон гарсан. Энэ нь эдийн засгийн том салбаруудыг шийдэхэд илт харагдаж байна. Тиймээс хоёр танхимтай болгосноор дэвшил гарч, ард иргэдийн төр дэх оролцоо бодитой болно гэж байр сууриа Ж.Гомбожав илэрхийллээ. Тус хэлэлцүүлэгт оролсон, Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх, иргэний нийгмийн тууштай зүтгэлтэн Ж.СҮХЖАРГАЛМАА " ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД НИЙЦҮҮЛЭХ ЁСТОЙ" гэж онцоллоо.

-Юуны өмнө нам байх уу, үгүй юу гэдэг концепц дээр зөвшилцөх ёстой байх. Өнөөдөр намын тогтолцооны үр дүн, уршиг юу вэ? Энэ талаар дүгнэлт гараагүй. Нөгөө талаас Монголд тогтсон улс төрийн соёлын байдал ямар байна вэ? Манайд тоталитар улс төрийн соёл байна уу, авторитар, коммунист, социалист эсвэл ардчилсан улс төрийн соёл байна уу? Үүнийгээ мэдэх ёстой. Бидэнд ямар загвар тус болохыг мэдэх хэрэгтэй. Аль загвар нь үндэсний аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхолд нийцэх вэ гэдэг нь хамгийн чухал. Газар нутгийн өвөрмөц байршил, мөнхийн хоёр хөрштэй манайх шиг улс дэлхийд байхгүй. Манайх Америкийн болон бусад улсын туршлагыг жишээ татаж их ярьдаг.

Америк шиг намын хатуу гишүүнчлэлгүй болно гэлцдэг. Гэтэл АНУ-д бие даасан сонгуулийн хороо байдаггүй. Сонгуулийн бүх ажлыг намаас суудаг амбан захирагч нь зохион байгуулдаг. Үнэндээ, бүх юм нь Америк шиг улс төрийн намын гарт базуулсан улс орон дэлхийд байхгүй гэж өөрсдийнх нь эрдэмтэн судлаачид үздэг. Үүнийг бид санах хэрэгтэй. Тэд хувь тэнцүүлэхийг ярьдаггүй, сүүлийн үед ярих болсон. Тогтолцоо болохгүй байна гэдгээ хүлээн зөвшөөрч эхэлж байна. Бусад намын бүлгийг огт хавьтуулахгүй зорилгоор 1845 онд хуваарилалтын тухай хуулиараа томсгосон тойргийг халсан, бүр хориглосон. Тэгээд бага тойрог гэж тооны харьцааг оруулж ирсэн. Намын хатуу гишүүнчлэл огт хэрэггүй болж халсан. Монголд найман сонгуулийн хоёрыг томсгосон тойргоор явуулсан. Нэгийг нь холимог тогтолцоогоор хийсэн. Үлдсэн тав нь АНУ шиг жижиг тойргоор хэн илүү санал авсан нь гарах хэлбэрээр сонгуулиа явуулсан. Мөн Япон болон Германы туршлагаас харах, харьцуулж үзэх зүйл олон бий. Манайх эдгээр зүйлийг анхаарч, судлах хэрэгтэй. Хэлэлцүүлэгт оролцогчид Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын болон намын санхүүжилтийн тухай хуулийг хамтад нь авч хэлэлцэх ёстой. Ингэхдээ Үндсэн хуультай холбож цогц өөрчлөлт хийхгүйгээр урагшлахгүй. Иймд Үндсэн хуулийн шинэчлэл хийх нь хөгжлийн хамгийн зөв гарц байх болно гэж Сүхжаргалмаа үгээ өндөрлөлөө. "Монголын Үндсэн хууль ба Улс Төрийн намууд" хэлэлцүүлгийг зохион байгуулж, гол илтгэлийг тавьсан МҮАН-ын дарга, эдийн засагч Б.ЦОГТГЭРЭЛ: "МОНГОЛ УЛС СОНГУУЛИЙН БУС ХӨГЖЛИЙН ЭДИЙН ЗАСАГТАЙ БОЛОХ ЁСТОЙ" гэж илтгэлдээ дурдлаа. Тэрбээр:

- Хуулийн шинэчлэл хийж, сонгодог парламентын тогтолцоог хөгжүүлэхэд зайлшгүй пропорциональ элемент оруулах ёстой. Гэвч Сонгуулийн хуульд оруулах боломж нь Үндсэн хуулиар хаагдсан нь Цэцийн дүгнэлтээр гарсан. Энэ асуудлыг сөхөж ярих үүднээс 2019 онд нэмэлт, өөрчлөлтөөр орхигдсон хэд хэдэн чухал заалтыг хөндөх учиртай. Намын оролцох, оролцохгүй ажлыг тодорхойлж, хил хязгаар тогтоох хэрэгтэй. Шинэ үе тоталитар маягийн тогтолцоог хүлээн зөвшөөрөхөө больсон. Мэдээллийн эрин зуунд хүнээр дамжуулж үзэл суртал, бодлогоо таниулдаг байсныг халсан. МАН-д 300 мянган хүн, АН-д 200 мянган гишүүн хэрэггүй. Намууд засаг, захиргааны анхан шатны нэгж, сум, дүүрэгт бүтэцгүй байх ёстой. Ингэж байж ард түмнээ цул болгоно. Цөөхөн монголчуудаа хуульчилсан хуваагдлаар танай, манай гэж хуваадгаа болих цаг ирсэн. Намын гишүүний эрх жирийн иргэнийхээс илүү байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Монгол Улс сонгуулийн бус хөгжлийн эдийн засагтай болох учиртай гэж "Намчирхаж, талцсан Монгол" илтгэлдээ дурдлаа. Улс төрчид, судлаачдын хэлснээс үзвэл , өнөөгийн УИХ нь ард түмнийг төлөөлөхөө больсон, Үндсэн хууль нь зөрчигдсөн, иргэдийн тэгш эрх алдагдсан, шударга ёс зөрчигдсөн, Сонгуулийн хууль нь эрх баригчдад үйлчилдэг, Сонгуулийн хороо нь ард иргэдэд биш улс төрийн намын удирдлагад захирагддаг болсон байна. Хот, аймаг, сум дүүргийн "Иргэдийн хурал" нь " Намын хурал" болж " улстөржжээ. Ийм ийм гажуудлыг засах нь зайлшгүй шаардлага үүссэн болохыг улс төрийн намуудын илтгэл, улс төрчдийн хэлсэн үг илэрхийллээ.

No description available.

No description available.

No description available.

Д.ЦЭДЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?