ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ПОЛЬШ, БОЛГАР УЛСУУДАД БАЙГАЛИЙН ХИЙ, НИЙЛҮҮЛЭХЭЭ ЗОГСООХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2022-04-27  

ОХУ ямар орнуудад газрын тос, байгалийн хий нийлүүлдэг вэ?

ОХУ-ын засгийн газар Лхагва гарагаас эхлэн Польш, Болгар улсуудад байгалийн хий нийлүүлэхээ зогсоох болсныг өчигдөр зарлажээ.

Ингэснээр Украины хямрал Европ, Оросын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаанд шууд нөлөөлж эхэлж байна.

Москвагийн эрх баригчид байгалийн хийн төлбөрийг зөвхөн рублиэр хүлээж авах шаардлага тавиад байгаа. Европын Холбоо уг шаардлагыг зарчмын хувьд хүлээж авахаас татгалзсан юм.

Харин одоо Оросын талын өгсөн хугацаа өндөрлөж, эхнээсээ нийлүүлэлтээ зогсоож эхэлж байна.

Дараагийн ээлжид Европын бусад улсуудын хийн нийлүүлэлт зогсох нь тодорхой болжээ.

“Төлбөр тооцооны шинэ хэрэгслийг зөвшөөрөөгүй ямар ч худалдан авагч хангамжаа таслуулах бодит эрсдэлтэй тулгарлаа” гэж Оксфордын Хүрээлэнгийн эрчим хүчний судлаач Катя Яфимава ярьж байна.

“Европын засгийн газрууд байгалийн хийн нийлүүлэлт, эрэлтийнхээ аюулгүй байдлыг хамгаалах боломжит бүх арга хэмжээгээ авах цаг ирлээ” гэж Брюгел судалгааны хүрээлэнгийн судлаач Саймон Таглиапетра ярьжээ.

ОХУ-ын тал Европын худалдан авагчдыг Газпромбанканд рублийн болон гадаад валютын хоёр данстай байхыг шаардаж байгаа юм. Төлбөрөө гадаад валютаар хийсэн тохиолдолд Газпромбанк түүнийг нь рубльд хөрвүүлж, рублийн данс руу нь шилжүүлэх ажээ.

Харин энэхүү шаардлагыг биелүүлээгүй худалдан авагчдад нийлүүлэлтээ зогсоох юм.

Польш улсын засгийн газар ийм тасалдал үүсэхэд бэлтгэлтэй байсан бөгөөд Оросын байгалийн хийгүйгээр амьдрах төлөвлөгөөгөө Украины дайнаас ч өмнө боловсруулсан байсан гэж мэдэгджээ.

Тус улсын ОХУ-аас хий авах гэрээ энэ оны сүүлээр дуусаж байгаа ба цааш сунгахгүй гэдгээ Варшавын эрх баригчид өмнө нь хэд хэдэн удаа мэдэгдээд байсан юм.

Польш улс цаашид шингэрүүлсэн хий далайгаар тээвэрлэж авах ба энэ оны аравдугаар сард Норвеги улсаас хийн хоолой татаж эхлэхээр төлөвлөжээ.

Одоогоор тус улс байгалийн хийн хангалттай нөөцтэй байгаа, хэрэглэгчдэд хомсдол үүсэхгүйг мэдэгдсэн байна.

Болгар улсын хувьд мөн Оросын хийгээс хамаарлаа бууруулах арга хэмжээнүүдийг аваад байгаагаа мэдэгджээ. Тус улсад урин дулаан цаг ирсэн нь байгалийн хийн тасалдлын шууд нөлөөг бууруулж байгаа гэнэ.

Эх сурвалж: Bloomberg

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?