ЭНЭ СОНГУУЛИЙН НЭР ДЭВШИЛТИЙН ХАМГИЙН ТОМ ДУУЛИАН БОЛ Н.ЭНХБАЯРЫН ГЭРГИЙ О.ЦОЛМОН

2016-06-06  

Б.Сүрэнжав, Ч.Даваабаяр, Э.Эрдэнэжамъян нарыг УИХ-д нэр дэвшигчээс татсан асуудал жижгэрч сураггүй боллоо.

Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг СЕХ бүртгэхгүй болсон тул тус намаас Н.Энхбаярын гэргий О.Цолмонг дэвшүүлж, холбогдох материалыг СЕХ-нд намаас нь хүргүүлжээ. Энэ бол яах аргагүй энэ сонгуулийн нэр дэвшилтийн хамгийн том сенсаац болж байна. Н.Энхбаяр хаана ч дэвшсэн гарах нөхцөл бүрдсэн байсан. О.Цолмон бол түүнээс ч дутахгүй хүчтэй өрсөлдөгч юм.

Урд өмнө нь дэвших тухай хэзээ ч ярьж байгаагүй О.Цолмон дэвшсэн нь Монголын улс төрийн тавцан дахь цоо шинэ нүүдэл болж байна. О.Цолмон бол өрсөлдөгч намынхаа лидерүүд болох Ц.Элбэгдорж, С.Баяр нартай нэг түвшинд, нэг зиндаанд, нэг хэлээр ярилцах хэмжээний улс төрд танигдсан, чанагдсан хүн юм. Тэр нэгэн асуудлыг шийдэхээр орж ирж байна гэж судлаачид хэлж байна. Энэ бол Н.Энхбаяр гэдэг хүний гэр бүлийг хавчих үйл ажиллагааг таслан зогсоох зорилго юм гэж ажиглагчид дүгнэж байгааг үгүйсгэж болохгүй.

Нөхрийг нь 2012 онд УИХ-д нэр дэвшүүлээгүй. Жагсаалтаар УИХ-ын гишүүн болох тэдний том хүү Э.Батшугарыг цэргийн алба хаагаагүй гэдэг шалтгаар хассан. Дахиад 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн эр нөхрийг нь бүртгэсэнгүй. Зэвүүцэл, эсэргүүцэл О.Цолмонг нэрээ дэвшүүлэхэд хүргэлээ гэж тайлбарлаж болох нь. Тэр шударга ёс гэж байвал, түүнийг тогтоохоор сэтгэл шулууджээ. 

 

 

 

 

Нийтлэлч Д.ТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ганаа:Цолмонг дэвшүүлсэн нь сайн шүү Бараг Энхбаяраас илүү зориг гарч магадгүй юм Яагаад зориг гэж бичив гэхээр Оюутолгойн асуудал Энэ их өрийн асуудал Дээр нь тэр нэг муу Капла гэж луйварчны 35н тэрбум төгрг эдгээрийг бол харин хаалтгүй хэнд ч захирагдахгүйгээр гаргаад ирэх бүсгүй шүү МАНАН ч бараг л мөхөл рүүгээ явж байна даа МАХН энэ срнгуульд олон суудал авч Монголчууд бидний амьдралыг дээшлүүлээсэй дээ Орос Хятад 2ын амьдрал сайжраад л гайхагдаад л байдаг Монголчуудын амьдрал яагаад Дээшлэхгүй улам л доошоо ороод байна Энэ бол асуудал юм шүү 2016-06-07
Tetgeveriin hugshin:Demjij baina 2016-06-09
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?