ЖОНИ ДЕПП: ШҮҮГЧ МИНИЙ АМЬДРАЛЫГ НАДАД ЭРГҮҮЛЭН ӨГЛӨӨ

2022-06-02  

Johnny Depp-Amber Heard defamation case: Assistant says Heard once spit in  her face when she asked for raise | Entertainment News,The Indian ExpressАлдарт жүжигчид болох Жони Депп, Амбер Херд нар гүтгүүлсэн хэмээн нэгнээ шүүхэд өгсөн шүүх хурлын шийдвэр Жони Депп илүү их хохирол амссан гэж үзэн ялалтыг түүний талд гаргалаа

Жони Депп нь хуучин эхнэр болох Амбер Херд-ыг 2018 онд The Washington Post сонинд өөрийгөө “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн нийгмийн төлөөлөл” гэж нийтлэл нийтлүүлсэн шалтгаанаар шүүхэд өгсөн бол /Нийтлэлд Жони Депп-ын нэр ороогүй болно./  Амбер Херд Жони Депп-ын өмгөөлөгч Амбер Херд-ыг хүчирхийлэлд өртөж байсан мэдэгдлийг худал гүтгэлэг гэж үзсэн үндсэн дээр давхар шүүхэд өгсөн байна.

Шүүгч Амбер Херд The Washington Post нийтлэлдээ Жони Депп-ыг гурван удаа гүтгэсэн өгүүлбэр байгаа гэж үзсэн бол Жони Депп өмгөөлөгчөөрөө дамжуулж Амбер Хердыг гүтгэсэн нэг удаагийн мэдэгдэл байна гэж үзжээ.

Шүүгч Жони Депп-д нөхөн төлбөр болгож 10 сая ам.доллар, хохиролын 5 сая ам.доллар нийт 15 сая ам.доллар харин Амбер Херд-д нөхөн төлбөрт 2 сая ам.доллар харин хохиролын төлбөрийг тооцоогүй байна. Ингэснээр Амбер Херд нийт 13 сая ам.долларыг Жони Депп-д өгөхөөр болсон байна.

Жони Депп 50 сая ам.доллар нэхэмжилсэн бол Амбер Херд 100 сая ам.доллар нэхэмжилж шүүхэд нэгнээ өгсөн юм.

Энэхүү шүүх хурал нь Жони Депп-ын хувьд агуу “ЯЛАЛТ” байсан бол Амбер Херд-ын хувьд няцаалт өгсөн шүүх хурал болсон юм. – Хуулийн судлаач Жое Жаксон CNN агентлаг

Жүжигчид шүүхийн шийдвэрийн талаархи байр суурь:

Johnny Depp's attorneys Benjamin Chew and Camille Vasquez speak to the media after the verdict was announced. 

Шүүхийн шийдвэрийн дараа Жони Депп-ын хуулийн баг болох Бенжамин Чиу, Камила Васкуэз нар хэвлэл мэдээллийнхэнд хандан үг хэлж буй

Амбер Херд шүүхийн шийдвэрийг танилцуулж дуустал доош харсаар өнгөрсөн бол Жони Депп шүүхийн танхимд очоогүй байна. Гэвч шийдвэрийн дараа тэрээр “Шүүгч миний амьдралыг надад эргүүлэн өглөө. Энэ шүүх хурал нь эхнээсээ дуусах хүртэл шударга ёс, үнэн мөний талаархи шүүх хурал байсан, Үнэнийг хэлнэ, Худал хуурмагтай тэмцэх нь миний үр хүүхдүүдийнхээ, өнөөдрийг хүртэл намайг тууштай дэмжиж ирсэн хүн болгоны өмнө хүлээсэн үүрэг минь байсан. Би энэ үүргээ амжилттай биелүүллээ”   хэмээн мэдэгдсэн байна.

Amber Heard hugs her lawyer Elaine Bredehoft after the verdict.

Амбер херд шүүхийн шийдвэрийн дараа хуульч Елина Бредхофт-ыг тэвэрч буй 

Харин Амбер Херд: “Зүрх сэтгэл минь шархалж байна. Үгээр илэрхийлэхийн аргагүй урам минь хугарч байна. Уулын оргилоос өндөр гарсан баримт нотолгоо миний хуучин нөхрийн нөлөө, танилын хүрээг дийлж чадсангүй”  хэмээн мэдэгджээ.

Алдарт жүжигчид 2009 онд “The Rum Diary” киноны зураг авалтын үеэр танилцаж 2015 онд гэрлэлтээ батлуулж 2016 он хүрэлгүй гэрлэлтээ цуцлуулсан юм.

Амбер Херд өөрийн гэрчлэлдээ Хэл ам болон бие махбодиор доромжилсон, Дотно харилцаанд байхдаа Сексийн хүчирхийлэлд өртөж байсан хэмээн дурдсан юм.

Харин Жони Депп индер дээрээс эмэгтэй хүнд хэзээ ч гар хүрч байгаагүй гэж удаа дараа мэдэгдэн Амбер Херд-ын гэрчлэлийг үгүйсгэн өөрөө харин гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөө хэлсэн ба түүнийг Амбер Херд үгүйсгэсэн юм.

Amber Heard leaving court on Wednesday.

Амбер Херд шүүхийн танхимаас гарч буй

Эх сурвалж: CNN, Reuters, Б.Пүрэвдорж

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?