ЭРХ БАРИГЧ НАМ ҮНДСЭН ХУУЛЬД ДАХИН ГАР ХҮРЭХЭД БЭЛЭН БОЛЛОО

2022-06-13  

 2019 онд, яг сонгуулийн өмнөх жил МАН дангаараа ноёрхсон УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хамгийн том өөрчлөлт нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өөрчилж, тухайн үеийн ерөнхийлөгч Х.Баттулгын дахин сонгогдох эрхийг нь хаасан. Тэгснээрээ МАН УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн сонгуульд дангаараа тоглох боломжоо нээсэн. Дээр нь хүчирхэг Ерөнхий сайдын засаглал буюу, Засгийн газрын кабинет нь УИХ-аас хамааралгүй байх заалтыг оруулсан. Залгуулаад хот, аймгийн ИТХ-ыг бүрэн авсан. Тэгснээрээ төр, засгийн бүх шатны албыг дан ганц МАН бүрдүүлж, МАН-ын бүрэн ноёрхол, бас дарангуйлал тогтсон. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт нь 2024 оны сонгуульд МАН-ын ялах гол стратеги болно. Тэд улс төрийн жижиг намын дарга нарын УИХ-д суудалтай болчих сонирхлыг дагуулан, хорхойг нь гозолзуулан , тэднийг татах зорилгоор УИХ-ын сонгуулийн хуулийг холимог тогтолцоонд шилжүүлнэ гэж урхиджээ. Мөн УИХ-ын гишүүдийн тоог сонгогчдын хүн амын тоонд нийцүүлэн дүйцүүлэх заалтыг тусгасан байна. Тэгснээрээ Монгол улсын хөгжилд саад болж буй 76 сангийн сайдынхаа тоог 50 хүртэл хувиар нэмэх урьдчилсан тооцоог хийжээ. Мөн Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг дахин өөрчилж, Монгол улсын ерөнхийлөгчийг ард нийтээр сонгодог биш, УИХ-д сонгогдсон улс төрийн намын зүтгэлтнүүд батлах урьдчилсан тохиролцоонд хүрчээ. Үүнийгээ хүний эрхийг бүрэн хамгаална гэдэг үгээр өнгөвчлөн халхавчилж байна. - Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тунхаг бичгийг 24 нам нэгдэн гаргав. 1 өдөр цуглаад гарын үсэг зураагүй. Хагас жилийн турш намууд, хуульчид хэлэлцэж, “7 хэмжиж, 1 огтолсон”. Хүний эрхийг бүрэн хамгаалах нь өөрчлөлтийн эн тэргүүний эрхэм зорилго. Хамгийн дээд шийдвэрийг ард түмэн гаргана. Зөвхөн ард түмэн дэмжсэн тохиолдолд УИХ хэлэлцэнэ гэж МАН-ын генсек тунхагт нэгдсэн улс төрийн 24 намыг төлөөлөн мэдэгдлээ. Тунхагт гарын үсэг зурах үйл ажиллагаанд АН-ын төлөөлж УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ганбатыг МАН оролцуулсан байна. Бусад намын хувьд улс төрийн нам гэж нэрлэхэд тун хэцүү. Эрхбиш оноосон нэг нэртэй, бас тамгатай, халаагаа өгдөггүй даргатай, намын идэвхтэй байтугай сул гэх үйл ажиллагаа ч үгүй. Энэ улс төрийн намууд сонгуульд ялалт гэдгийг үзэхээ больсон. Эрх баригч намд ашиглуулдаг тоглоомын субьект болсон гэхэд хилсдэхгүй. Ийм нөхцөлд МАН-ын урхинд орж, Үндсэн Хуулиа дахин өөрчлөхийг дэмжих нь гэмт хэрэг үйлдэхтэй ижил төстэй юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг МАН амжвал наадмын өмнө, амжихгүй УИХ-ын намрын чуулганаар батлахаар зорьж буй аж.

No description available.No description available.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:ажилдаа ирдэггүй гишүүдээ олон болгож яахнавдээ.байнга баллуурддаг үндсэн хууль гэж ч юу байхав дээ 2022-06-15
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?