Нийслэлийн удирдлагаас Монголын рок, поп ертөнцийн акулууд болох Никитон, Харанга, Камертон хамтлагуудын хамтарсан "Бидэнтэй хамт өнгөрөөх үдэш" (The night with us” ) нэртэй тоглолтын байршлыг Хүүхдийн парк руу шилжүүлсэн байна. - Энэ бол зөвхөн манай гурван хамтлагын тоглолт биш. Рок попынхны нэгдсэн тоглолт юм. "Киви", "Гурван охин" зэрэг охидын хамтлаг ч оролцоно. Талбай бол жижигдэнэ. Гэхдээ цаг тулсан, өөр газар байхгүй тул Хүүхдийн паркад энэ сарын 24-ны өдөртөө хийхээс өөр аргагүй боллоо гэж Камертон хамтлагийн Мээдээ Сүхбаатарын талбайгаас мэдээллээ.