МАН-ЫН НЭР ДЭВШИГЧИД ХАМГИЙН ТҮРҮҮНД ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАЖ АВЛАА

2016-06-07  

УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр Төрийн ордонд батламжаа гардан авлаа. Энэ удаагийн сонгуульд 12 нам, гурван эвсэл, 69 бие даагч нийт 498 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Тэгвэл өнөөдрийн нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах үйл ажиллагаанд АН-аас бусад улс төрийн нам, эвсэл, бие даагчид оролцлоо

МАН мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газар хамгийн түрүүнд аваачиж хянуулсан. Түүнчлэн СЕХ-нд УИХ-д оролцохоо ч нэгдүгээрт илэрхийлж, энэ жишгээрээ нэр дэвшигчийн батламж, үнэмлэх авах арга хэмжээнд манлайлж оролцлоо. Энэ бол УИХ-ын 2016 оны сонгуульд өнгөтэй, түрүү байранд уралдахын шинж хэмээн сайнаар дүгнэх хүмүүс цөөнгүй байна. МАН-ынхан нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсны дараа дурсгалын зураг татуулсан юм.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлэхдээ "Сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа. Хамгийн гол нь сонгууль булхай, луйваргүй хуулийн хүрээнд болох ёстой гэдэг зарчмыг МАН баримталж байгааМанай нэр дэвшигчид нийгмийн бүх үеийг хамарсан, олонхи нь шинэ залуу нэр дэвшигчид байгаа. Тэгэхээр иргэдийн дунд сонгуулийн булхайгүй болоосой гэсэн хүсэл байна. СЕХ аль нэг нам, эрх баригчдад үйлчлэх ёсгүй гэсэн байр суурийг дэмжиж байгаа. Сонгууль болоод өнгөрөхөд маргааныг шүүх, хууль хүчний байгууллагаар иргэдийн сонголтыг өөр тийш нь эргүүлдэг үйл ажиллагаа байж болохгүй" гэлээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Монголчууд:МАН-ынТөрөөс төрсөн тэрбумтан хулгайч, луйварчин хувалзнуудыг Монголын ард түмэн энэ сонгуулиар Монголын төрөөс арчин хаяж, хатуу хариуц**** тооцох болно! 2016-06-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?