Л.ОЮУН-ЭРДЭНЭ Х.БАТТУЛГА ХОЁРЫН ЗОДООН ИЛ БОЛОВ УУ?

2022-07-27  

сонин mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар цагтаа ах, дүүс гэгдэж, төрийн өндөр албан дахь ойр дөт хүмүүсийн тоог зүй ёсоор нэмж явсан. Харин тэд хоёр сар гаруйн өмнө, 2022 оны дөрөвдүгээр сарын дундуур уулзаж, муудалцаад салсан тухай хэвлэлүүд мэдээлж байв..

Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын уулзалтад ЕТГ-ын дарга асан З.Энхболд, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан Л.Гансүх нар байлцсан гэдэг. Сүүлд тэдний хүрээллээс анх энэ талаар ярьсан байдаг юм.

Тэд яагаад муудсан гэхээр Х.Баттулгын зөвлөх, найз гээд ойр тойронд нь явсан хэд хэдэн хүн Хөгжлийн банк, "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгуулж буй юм. Мань эр өөрөө ч шалгагдаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Чухам тиймээс эдгээр хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагааг зогсоохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүсчээ. Харин нөгөөх нь "...Боломжгүй. Хуулийнхаа дагуу яваг" гэжээ. Ингээд Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын харилцаа "хага үсэрч", тэр нь өдгөө ил болж буй бололтой. Учир нь элдвийн PR, сайн муу сэдвүүд дээр нь ил цагаан троллын үүрэг гүйцэтгэн зүтгэж явдаг гишүүн асан эмэгтэй тэргүүтэй хүмүүс ажиллаж эхэлсэн байна. Тэд сүүлийн хэдэн өдөр "...Бэрх тосгон" сэдвийг барьж авч, Л.Оюун-Эрдэнэ рүү чиглүүлж буй бололтой.
 
Учир нь: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө ингэж үзэж буй бөгөөд "...Х.Баттулга түрүүлж дайрлаа" хэмээсэн гэнэ. Энэ талаар сонсож мэдсэн улс төрийн хүрээнийхэн "...Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуг нь яаж барих бол?!" гэцгээж байна. Ямартай ч "...Улс төрд мөнхийн эвлэрэл, эсвэл мөнхий дайсагнал байдаггүй" гэдгийн тод нотолгоо болсон өнөөгийн Ерөнхий сайд, өчигдрийн Ерөнхийлөгч хоёр түмний нүдэн дээр ил нанчилдаж мэдэхээр болов.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?