БНАСАУ АНУ-ТАЙ АЛИВАА ЦЭРГИЙН МӨРГӨДӨӨНД БЭЛЭН БАЙНА ГЭЖ МЭДЭГДЖЭЭ

2022-07-28  

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ “АНУ-тай аливаа цэргийн мөргөлдөөнд бүрэн бэлэн байна” гэж тус улсын удирдагч Ким Жөн Ун лхагва гарагт Солонгосын дайн (1950-1953 он) дууссаныг ойг тохиолдуулан үг хэлэхдээ мэдэгджээ.

“АНУ-тай аливаа цэргийн мөргөлдөөнд БНАСАУ бүрэн бэлэн байгааг дахин цохон тэмдэглэж байна” гэж Ким Жөн Ун мэдэгджээ. Түүний хэлснээр, шаардлагатай бол Пёньян “цөмийн тогтоон барих хэрэгслээ” дайчлахад бэлэн байна. 

Хэрэв “АНУ БНАСАУ-ын язгуур эрх ашгийг бүдүүлгээр зөрчиж, түүний аюулгүй байдалд халдсаар байвал” энэ нь зөвхөн “илүү том хямрал” үүсгэнэ гэж Ким Жөн Ун нэмж хэлсэн байна. 

БНАСАУ-ын удирдагч мөн БНСУ-ын “өрссөн цохилт өгөх” үзэл баримтлалын талаар тайлбар хийсэн байна. “Ийм аюултай оролдлого нь хатуу шийтгэлийг авч, Ерөнхийлөгч Юн Сок Ёлын дэглэм болон түүний арми сүйрэхэд хүргэнэ. Хэрэв дэглэм болон цэргийн хүрээнийхний дээрэмчид цэргийн тодорхой хэрэгсэл эсвэл арга хэрэглэн өрссөн цохилтоор манай цэргийн хүчний нэг хэсгийг аюулгүй болгох эсвэл устгах боломжтой гэж үзэж байгаа бол тэд андуурч байна" гэж БНАСАУ-ын удирдагч цохон хэлжээ.  

Солонгосын дайн дууссаны ой бол БНАСАУ-ын үндэсний баяр юм. Солонгосын хойг дахь дайн 1950 оны зургаадугаар сарын 25-нд эхэлж, 1953 оны долоодугаар сарын 27-нд дууссан билээ. АНУ тэргүүтэй 17 улсын эвсэл БНАСАУ-ын эсрэг Өмнөд Солонгосын талд тулалдсан бөгөөд БНАСАУ-ыг Хятад, ЗХУ дэмжиж байв. 

Энэ дайн хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийн Панмүнжом шалган нэвтрүүлэх цэгт түр эвлэрэх гэрээ байгуулснаар дууссан юм. 

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?