БОСОО ГАНБААГИЙН БУРУУ ҮЙЛДЭЛ ИЛЧЛЭГДЭХ ҮҮ?

2016-06-08  

Дархан-Уул аймгаас бие даан нэр дэвшин сонгогдож, өнгөрсөн дөрвөн жил төр барилцсан Босоо Гамбаа ажлаа тайлагнахад Оуютолгойг ард түмэндээ үлдээх гэж алцалцаад барсангүй гэх эцсийн дүгнэлт гарч байна. Дархан-Уул аймаг руу харин юу хийж бүтээснийг товойлгоод гаргаад ирэх, түүний нэрийг зүүчих ажил бага байсан бололтой. "ХҮН" намаасаа гарснаас хойш хэд хэдэн намд элсэж сонгуульд орох нь гэсэн мэдээлэл, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явсаар эцэс сүүлд нь "Эх орончдын нэгдсэн эвсэл"-ийг сонгож Дархан-Уул аймгийн аймгийн 43 дугаар тойргоос нэр дэвшихээр өчигдөр батламжаа гардсан.

Хаанаас нэр дэвшихийг нь анаж байв уу? гэлтэй Дархан сумын иргэн С.Наранцэцэг, Б.Цэрэнбадам нар түүнийг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх үндэслэлээр СЕХ-нд өнгөрсөн ням гаригт ханджээ. Уг гомдлын дагуу СЕХ цагдаагийн байгууллагад хандсан байна. ЦЕГ ч “УИХ-ын гишүүн С.Ганбаатартай холбоотой гомдол ирсэн. Энэ асуудлыг шалгана” гэдгээ мэдэгдлээ.

Иргэдийн гомдол үнэн худал эсэхийг Босоо зогсоод тайлбарлаад гарах биз дээ. Босоо Гамбаа. 

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?