ШИ ЖИНЬПИН, Ю.ПУТИН НАРЫГ "ХОРИЙН БҮЛЭГ"-ИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО ГЭЖ МЭДЭГДЖЭЭ

2022-08-19  

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар ирэх 11 дүгээр сард Бали аралд болох “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо “Bloomberg” агентлагт пүрэв гарагт мэдээлжээ.

“Ши Жиньпин ирнэ. В.Путин ч мөн ирнэ гэдгээ надад хэлсэн” гэж Ж.Видодо мэдээлсэн байна.

Хятадын Гадаад хэргийн яам энэ талаар тодруулах “Reuters” агентлагийн хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байна. Мөн Индонезийн Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгчид энэ тухай хариу ирүүлээгүй байгаа ажээ.

Индонез нь энэ онд “Хорийн бүлэг”-ийг даргалж байгаа бөгөөд Орос Украин руу халдан довтолсонтой холбогдуулан В.Путинд илгээсэн урилгаа буцаах Барууны орнуудын шахалттай тулгараад байгаа юм.

Ж.Видодогийн хувьд дайтаж буй орнуудын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж, Украин, Оросын төрийн тэргүүн нартай уулзахаар тэдгээр орнуудад очсон юм. Энэ долоо хоногт Ж.Видодо хэлэхдээ, хоёр улс Индонезийг "энх тайвны гүүр" гэж хүлээн зөвшөөрсөн гэсэн байна.

Индонезийн Бали аралд ирэх 11 дүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тэргүүтэй томоохон орнуудын удирдагчид уулзах төлөвтэй байна. Индонез мөн Украины төрийн тэргүүн Владимир Зеленскийг уулзалтад урьжээ. 

Эх сурвалж:  Reuters

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
ДОПИНГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮРЭХГҮЙ ХААНА ГАЦААД БАЙСАН БЭ?
БНХАУ-ЫН АРДЫН ДЭЭД ПРОКУРОРЫН ГАЗРААС НҮҮРС ОЛБОРЛОЛТ, ТЭЭВЭРЛЭЛТ, ЭКСПОРТТОЙ ХОЛБООТОЙ ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ХАМТАРЧ АЖИЛЛАНА
Г.АЮУРСАЙХАН, Б.ГАНХУЯГ НАРЫН 11 ХҮНД ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ
Т.БАДАМЖУНАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРООС ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Н.НОМТОЙБАЯР УЛС ТӨРД ЭРГЭЖ ИРЭХ ГЭНЭ, ОРОХ "ХААЛГА" НЬ НЭЭЛТТЭЙ!
СҮ.БАТБОЛД:ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЕД ТАВАНТОЛГОЙГ ШИЙДЭХГҮЙ БОЛ ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУУЛАЛТУУД ОЛОН ЖИЛЭЭР УХАРНА
Н.УДААНЖАРГАЛЫГ УДАХГҮЙ АВЧИРЧ, НҮҮРСНИЙ ХЭРЭГ "НОЦОХ УУ?"
ШҮҮХ ИНГЭЖ ШИЙДСЭН, ШӨХТГ ТЭГЖ ШОУДСАН
Х.БАТТУЛГА: УРАГШАА НАРИЙН ЦАРИГТАЙ ЮМ УУ, ХИЛ СЭТЛЭЭД ТӨМӨР ЗАМ ТАВЬЧИХ ЮМ БОЛ ӨНӨӨДРИЙН ЯРИАД БАЙГАА ЮМ МОНГОЛД ШИНГЭХГҮЙ
Д.ГАНТУЛГА: Б.ЧОЖИЛСҮРЭН, Ч.ХҮРЭЛБААТАР НЬ БАЙНА УУ ХАМААГҮЙ, ХУЛГАЙН АСУУДАЛД ХОЛБОГДСОН Л БОЛ ХАРИУЦЛАГА ҮҮРЭГ ЁСТОЙ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГИЙН ШҮҮХИЙГ ХААЛТТАЙ ХЭЛЭЛЦЭХИЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?