Занданшатар хоёр үзүүртэй санааг чуулганы нээлтэнд чулуудлаа. Эхлээд Үндсэн Хуулийн цэцээс гаргасан "Давхар дээлийг зөвшөөрсөн" шийдвэрийг буруутгасан юм шиг байр суурийг чуулганы нээлтэд илэрхийлэв. Овоо юм даа, цааш нь юу гэх бол хэмээн тэсэн ядан хүлээж байтал "Үндсэн хуулийн цэцийн шийдвэр бол эцсийнх" гэж араас нь " булгичихав. Ийм л хоёр үзүүртэй, зарчимгүй нөхөр УИХ-ыг удирдаж буй аж. Үндсэн Хуулийн Цэц ч " тоглоомын" байгууллага болсныг Монгол түмэн харлаа. Захиалагч нь эрх баригч МАН. Тэдний "захиалгаар" Засгийн газрын гишүүд нь 100 хувь давхар дээлтэй байхыг зөвшөөрсөн шийдвэрийг ЦЭЦ-ийн гэх нэр зүүсэн , эрх баригч намын хараат ҮХЦ-ийн гишүүд гаргалаа. Энэ шийдвэрийг хүлээн авна гэдэг бол Засгийн газар бужигнахын дохио. Ийнхүү албан тушаалын төлөөх фракцын зодооны шүглийг Занданшатар үлээлээ. Муур хумсаа нууна гэгч боллоо. Ц.ЭНХБАТ