Д.ТЭРБИШДАГВА, Ч.УЛААН НАРЫГ НЭР ДЭВШИХЭД ХЭН Ч СААД БОЛОХООРГҮЙ БОЛЖЭЭ

2016-06-09  

2012 оны сонгуулиар намаасаа нэр дэвшихгүй болсныг гадарласан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-д элсэж, тус намын эгнээг хүчирхэгжүүлсэн. Д.Тэрбишдагва Сонгинохайрхан дүүрэгт ялалт байгуулж, Ч.Улаан жагсаалтаар УИХ-ын гишүүн болж байсан. Энэ бол 4 жилийн өмнөх түүх.

Тэгвэл, яг 4 жилийн дараа Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар холбоо морь шиг МАХН-аас гарч уугуул намаа бараадлаа. Нам нь ч сүү хадаг барж сүйд болов. Сонгуульд нэр дэвших тойргийг нь ч бэлэглэв. Түүний дараахан МАХН-ын нарийн бичгийн дарга С.Удвал,"Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар албан ёсоор МАХН-аас гараагүй гэж хэвлэлд ярилцлага өгсөн. Цаад санаа нь нэг намаас гараагүй байж, нөгөө намаас нэр дэвших нь хууль зөрчсөн гэх далд санааг агуулсан гэж улс төр судлаачид дүгнэсэн. Яагаад гэвэл, дээрх санаан дээр тулгуурлан МАХН-аас зарга үүсгэвэл, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг нэр дэвшигчээс нь татуулах боломжтой гэх санаа цухалзсан.

Өмнө нь 1996 оны сонгуулиар АН-аас Увс аймагт нэр дэвшсэн дархан аварга Х.Баянмөнх, АН-аас Дорноговь аймагт нэр дэвшсэн Нармандахыг яг энэ мэхээр унагаж байсан түүхтэй. Тэгвэл, одоо энэ мэх нэгэнтээ үйлчлэхгүй болжээ. Намын дүрэм бол намын л дүрэм. Хэзээ ч хуулийн дээр гарахгүй. Үндсэн Хуулинд Монгол улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан байдаг. Энэ хуулиар аль ч нам, хэний ч эрхийг боохгүй гэдэг нь ойлгомжтой боллоо. Яг энэ утгаар ИЗНН-аас АН-д элссэн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ч асуудалгүй болжээ.

 

 

 

 Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?