ГУРАВДАХЬ ХҮЧНИЙ ОРОН ЗАЙГ НӨХӨХ МУНН

2016-06-09  

Монголын Уламжлалын Нэгдсэн Нам гурав дахь хүчний орон зайг нөхөхөөр хөдөллөө. Бусад намтай нийлж, нэгдээгүй тэд сонгуульд дангаараа оров. Цөөн нэр дэвшигч дэвшүүлсэн нь зөв гэж ажиглагчид дүгнэлтээ бичиж эхэлжээ.

Эх оронч О.Дашбалбарын нэртэй МУНН салшгүй холбоотой. УИХ-д ганц гишүүнтэй байсан ч тэд улс төрийн амьдралд маш нөлөөтэй байж чадсан. 50-лаа болсон Ардчилсан Холбоо Эвсэл, 25-уулаа байсан МАХН ч чухам шийдвэр гаргах үед заавал МУНН-ын төлөөлөл, ганц гишүүн болох О.Дашбалбараас дэмжлэг авах шаардлага тулгарч байсныг эргэн санахад илүүдэхгүй.

Өнөөдөр МУНН намынхаа дарга Батдэлгэрийн Батболд тэргүүтэй 9 төлөөлөгчийг УИХ-д нэр дэвшүүллээ.

Бие даасан нам хамгийн цөөн хүн нэр дэвшүүлсэн анхны тохиолдол гэж тэмдэглэж болох. Тус намын дарга Б.Батболд нь Баянзүрх дүүргийн 51-р тойрогт нэр дэвшсэн байна. Эх орон, газар шороо, тусгаар тогтнолыг эрхэмлэдэг МУНН, тус намын дарга Б.Батболд, нарийн бичгийн дарга Л.Жаргалсайхан, гишүүн багш Б.Арго нар бүгдээрээ батлан хамгаалах, хилийн цэрэг, хүчнийхэн ажиллаж амьдардаг тойргийг сонгосон нь санамсаргүй хэрэг биш гэж түүний хамтран зүтгэгчид мэдэгдлээ. Тэд нэр дэвшигчдээ бүгдийг нийслэлийн тойрогт сойсон нь, хөдөө орон нутагт МАН, АН-ыг хүчрэхгүй гэж тооцоолсон бололтой. Тиймээс бүх хүчээ нийслэлд төвлөрүүлсэн гэж ажиглагчид дүгнэв. МУНН энэ удаа гурав дахь хүчний байр суурийг эзлэхийн төлөө сонгуульд орж буйгаа ийнхүү илэрхийллээ.

 

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Мөнхжаргал:9 биш 11 -ийг дэвшүүлсэн. 2 нь хөдөө Дархан, Хэнтийд дэвшиж байгаа. Энэ нь бие даасан намуудын түүхэн дэхь хамгийн цөөхөн ч биш. 2016-06-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?