АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ӨССӨНТЭЙ ХОЛБОГДУУЛАН МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭНГ ОГЦРУУЛАХААР БОЛЖЭЭ

2022-09-20  

Ирэх аравдугаар сар /2022.10/-д эхлэх УИХ-ын намрын чуулганаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулах асуудлыг хөндөж магадгүй байгаа аж. Учир нь Монголбанк бол УИХ-ын харьяа байгууллага бөгөөд зарим парламентын гишүүд Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөс нь огцруулах асуудлыг УИХ-ын Намрын чуулганд оруулж ир хэмээн Г.Занданшатар даргаас шаардаж эхлээд байгаа юм.

Түүнийг огцруулах болсон шалтгаан нь ам.долларын ханш 3450 төгрөгт хүрч төгрөгийн ханш суларсан байгаа бөгөөд үүнд ямар нэгэн анхаарал хандуулж ажиллахгүй байна. Долларын ханш өсч байгаа асуудалд Монголбанкнаас тайлбар хийхгүй байна гэсэн шалтгаанаар ийнхүү огцруулахаар болжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?