“MTV EMA 2022” НААДАМД "BLACKPINK" ДӨРӨВ, "BTS" ГУРВАН ШАГНАЛД НЭР ДЭВШЖЭЭ

2022-10-14  

Энэ жилийн “MTV Europe Music Awards” наадамд БНСУ-ын “BLACKPINK” охидын хамтлаг дөрвөн шагналд, хөвгүүдийн “BTS”, “Seventeen” хамтлаг тус бүр гурван шагналд нэр дэвшээд байна.

Лхагва гарагт “MTV EMA” наадмын цахим хуудсанд нийтлэгдсэн нэр дэвшигчдийн жагсаалтад дурдсанаар, “BLACKPINK” хамтлаг хоёр дахь цомгийн “Pink Venom” дуугаараа “Шилдэг клип” шагналд нэр дэвшсэнээс гадна “Шилдэг “K-pop” уран бүтээлч”, “Хамгийн олон шүтэн бишрэгчтэй уран бүтээлч”, “Шилдэг метаверс үзүүлбэр” шагналын төлөө нэр дэвшжээ.

“Шилдэг клип” төрөлд тус хамтлаг нь Харри Стайлсын “As It Was”, Дожа Кэтийн “Woman”, Кендрик Ламарын “The Heart Part 5”, Ники Минажийн “Super Freaky Girl”, Тейлор Свифтийн “All Too Well” зэрэг уран бүтээлүүдтэй өрсөлдөх юм.

“BTS” хамтлагийн хувьд “Шилдэг “K-pop” уран бүтээлч”, “Хамгийн олон шүтэн бишрэгчтэй уран бүтээлч”, “Шилдэг метаверс үзүүлбэр” зэрэг төрлүүдэд нэр дэвшсэн бол “Seventeen” хамтлаг “Шилдэг “K-pop” уран бүтээлч”, “Шилдэг шинэ уран бүтээлч” зэрэг төрөлд нэр дэвшжээ. 

“BTS” хамтлаг “MTV EMA” наадмаас 2020, 2021 онд дөрвөн шагнал хүртсэн бөгөөд “Хамгийн олон шүтэн бишрэгчтэй уран бүтээлч” төрөлд дөрвөн удаа дараалан ялалт байгуулсан юм.

Энэ жилийн “Шилдэг “K-pop” уран бүтээлч” төрөлд “BLACKPINK” хамтлагийн гишүүн Лиза болон охидын “ITZY”, “TWICE” хамтлагууд мөн өрсөлдөж байна.

“MTV EMA 2022” наадам Германы Дюссельдорф хотын “PSD Bank Dome” аренад 11 дүгээр сарын 13-нд болно.

 

Эх сурвалж: СӨҮЛ. /Yonhap/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?