ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ИХ СУУДЛААР ХУРАЛДАНА

2016-06-10  

Үндсэн хуулийн цэц 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг  зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан билээ. Монгол Улсын Их Хурал уг дүгнэлтийг 3 сар гаруйн өмнө хүлээн авсан боловч одоог хүртэл хуулийн дагуу шийдвэрлэж зохих хариуг ирүүлээгүй байна.

Иймд Үндсэн хуулийн цэц уг маргааныг дахин хянан хэлэлцэх Их суудлын хуралдааныг 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шууд зарлан хуралдуулахаар шийдвэрлэв.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?