ПУТИН ТОГЛООМ ХИЙГЭЭГҮЙ ШҮҮ ГЭЖ БАЙДЕН АНХААРУУЛЛАА..

2022-11-09  
Орос орон, газар нутгаа хамгаалахын төлөө юу байгаа бүхнээ ашиглах болно гэж Путины хэлсэн үг хоосон сүрдүүлгэ биш гэдгийг АНУ-ын ерөнхийлөгч Байден Цагаан Ордонд, сенаторуудтай уулзах үедээ санууллаа.
Цөмийн зэвсгийг хэрэглэж болно гэдгийг туршиж үзүүлсэн улс бол АНУ шүү гэж Путины нэмж хэлснийг ч гишүүддээ дуулгалаа.
Путины хэлсэн дээрх үгийг улс төр судлаачид:- Орос-Украйны асуудалд хөндлөнгөөс оролцохыг бүү санаарх. Украйныг зэвсгээр хэн хангана, тэр улс цөмийн цохилтод өртөх болно гэж анхаарууллаа гэж тайлбарлалаа.
Цөмийн зэвсэг бий болсноос хойш 80 жил өнгөрсөн ч, тэрхүү зэвсгээ тусгаар тогтнолоо хамгаалах гол хэрэгсэл болгон ашиглаж иржээ.
Өнөөдрийн байдлаар цөмийн хошуугаараа Орос улс дэлхийг хошуучилдаг аж. АНУ-ын Шинжлэх Ухааны Холбооноос тооцоолсноор ОХУ 5977 цөмийн хошуутайгаас 1500 нь цаг үеэ өнгөрөөж, ашиглалтын хугацаа нь хэтэрсэн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Үлдсэн 4500 орчим цөмийн хошуу нь тив алгасах хол ойрын тусгалтай пуужингууд юм гэж тогтоожээ.
Түүнээс 1185 нь тив алгасах холын тусгалтай пуужин, дунд зайны 800 пуужин, цөмийн бөмбөг тээгч 580 пуужин, үлдсэн нь далайгаас харвах ойрын зайны цөмийн пуужингууд гэж задалсан байна. ОХУ-ын араас НАТО, АНУ, жагсаж, хүснэгтийн төгсгөлийг Израйль, Хойд Солонгос мушгидаг юм байна.
 
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?