ОРОСЫН РОК ПОПЫНХОН В.ПУТИНЫ ДАЙНЫ БОДЛОГЫГ ЭСЭРГҮҮЦСЭЭР БАЙНА...

2023-01-09  
Путин өөрийнхөө бодлогыг эсэргүүцсэн хүмүүст хайр найргүй хандаж, бүхий л талаас нь шахаж хавчиж буй. Бүр Орос оронд амьдрах аргагүй болгож буй учир тэдэнд гадагшаа явахаас өөр арга зам үлдээгүй. Каспаров хэдэн жилийн өмнөөс Израйль руу дүрвэсэн бол Оросын рок поп дуучдын загалмайлсан эх Алла Пугачёва ч нөхөртэйгээ хамт 2022 онд Оросыг орхихоос өөр сонголт үлдээгүй. Оросууд Украйны эсрэг дайн өдөөсөн 2022 оны хоёрдугаар сарын 24 -ны өдөр Галкин :- Яах ёстой юм бэ? Үгээр ч илэрхийлэх арга алга. Путин яаж ингэж чадаж байна аа. Энэ дайныг зөвтгөх ямар ч үндэслэл байхгүй. Дайнд үгүй гэж хэлье гэж өөрийн инстаграмдаа Путины дайны бодлогыг эсэргүүцэн анхлан бичсэн. Дараа нь; - Дайнд явахгүй байхыг залуучууд, эрчүүдэд зөвлөе. Энэ бол хамгийн зөв шийдвэр. Цэрэгт явах, дайчлагдахаас бүгдээрээ татгалзацгаая. Дайтсанаас гараа хумхиад зүгээр суусан нь өлзийтэй. Хүчээр тулгаж, хуулиар далайлгаж магад. Тэр тохиолдолд, бүгдээрээ гар гараасаа барин жагсаж, эсэргүүцлээ илэрхийлэн Путиныг сөрөн зогсоё гэж Оросын ард иргэдэд уриалсан.
В. Путиныг ил тодоор шүүмжилсний төлөө Галкины бүх эрх, тэр дундаа телевизийн нэвтрүүлэг хөтлөх эрхийг нь ч, төдөлгүй хаасан. Улмаар Галкиныг " гадаадын тагнуул" гэж Путины гар хөл болсон "хүүхэлдэй- сэтгүүлчид " ам уралдан мэдээлцгээсэн. Баривчлагдах дээрээ тулж байсан учир Пугачёва нөхөр хүүхдийн хамтаар Израйльд зугтан ирсний дараахан: - Миний мянга мянга дэмжигчид, хэдэн арван саяар тоологдох хөгжөөн дэмжигчид маань үнэн, худлыг ялгаж салгах чадвартай. Та бүхнийхээ сайн сайхан, даян дэлхийд энх тайван тогтохын төлөө би залбирч байна гэж Оросын рок попын загалмайлсан эх Пугачёва Оросын ард түмэнд хандан хариу мэдэгдэл хийсэн. Тэрбээр Оросын рок попын армийг ч, дайныг дэмжихгүй байхыг давхар уриалж байсан. Тэгвэл өнөөдөр Пугачёвад ч Орос оронд чөлөөтэй амьдрах боломжийг нь Путин хаасан байна. Алла Пугачёва бол Оросын бүх цаг үед мөнхөд дуурсагдах дуучин гэдгийг Оросыг хэсэг цаг хугацаанд удирдаж байсан гэж хожим бичигдэх дарангуйлагч Путин умартсан бололтой.
2023 гарангуут, Оросын рок попын томоохон төлөөлөгч Валерий Леонтьев ч Пугачёватай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж , 2023 онд Москва хотод зохиогдох " Песня года- 2022" концертод оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Түүний хамт Пугачёвагийн охин Орбакайте, Ани Лорак, София Ротару нар ч уг концертод оролцохоос татгалзсан байна.
АНУ-д амьдардаг, өдгөө 73 настай Леонтьевын хувьд " Песня- года" концертыг өнжиж үзээгүй бөгөөд дараа нь өөрийн аялан тоглолтоо хийж, ихээхэн мөнгө олдог байсан уламжлалтай. Тэгвэл "Песня года-2022"-оос татгалзаж, дараа төлөвлөсөн тоглолтоо ч цуцалсан байна. Гол шалтгааныг нь Путиныг далдуур эсэргүүцсэн үйлдэл гэж Оросын рок попын ертөнц тайлбарлалаа.
Путинтай зөрчилдсөн хэн ч "бяц гишгүүлдэг" бол Галкин түүнээс айсангүй. Галкин анх Новосибирск хотод зохиосон тоглолтын үеэр Путиныг нэр заан шоглон хурцаар шүүмжилсэн нь Путины заналхийлэлд өртөх эхлэл болсон байдаг. " Согтуу Ельцины "тавиул" Путин нь Брежневээс ч урт хугацаагаар Оросын тэргүүний сэнтийтэй зууралдаж байна. Цаашид ч түүнээсээ салах бодолгүй. Тэр бол их санаатан. Оросын ард түмний зовлонг тэр нимгэлэх биш, улам зузаалж байна. Тэр Орос улсын ерөнхийлөгчид сонгогдох биш, түүнийг сонгох л шаардлагыг ард иргэдэд тулгаж ирлээ гэж түүнийг дуурайн ярьж, дүрслэн шоглосноор Путин болон Пугачёвын найрсаг харьцаа тасрахад нөлөөлжээ.
Ийнхүү Путин, Оросын Рок попын хатан хаан Алла Пугачёва нарын зөрчил улам бүр хурцадлаа.
- Путин бид хоёр найрсаг харилцаатай байсан. Гэхдээ тэр арай дэндэж байна. Бусдын үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд халдаж байна. Дээр нь Галкин бол миний хоёр хүүхдийн эцэг, миний халамжит хань
Тиймээс би ямагт нөхрийнхөө талд зогсох болно гэж Пугачёва байр сууриа тод илэрхийллээ.
Үүнийг бичих зуураа Монголоо харьцууллаа. Монгол улсын нөхцөл байдал Оросынхоос дээрдэхгүй байгаа. Мөн л дарангуйлагч төр. Урлагийнхан нь мөн л эрх баригчдыг " дулдуйдсан". Хэвлэл мэдээлэл ч ялгаагүй, халаасны, амьжиргааны гэсэн тодотгол зүүсэн. Залуучууд нь эх орондоо амьдрах аргагүй болсон тул амьдралын эрхээр гадаад орныг зүглэх болсон.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?