АН АХИАД Л ХОЁР ТАЛД ХУРАЛДАЖ БАЙНА

2023-01-13  

АН-ын ҮБХ-ны хурлыг намын хэсэг нөхөд өнөөдөр /01.13/  Туушинд зохион байгуулж байна.  Энэ хурлыг  С.Эрдэнэ болон Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талынхан хууль бус хэмээн үзэж нэгдэхгүй гэдгээ илэрхийлсэн.  Тэгвэл С.Эрдэнэ, Х.Баттулгын талынхан нэгдэж, намынхаа ээлжит бус их хурлыг зохион байгуулахаар болсон талаар мэдээлэл өглөө. 

Х.Баттулгын талын АН-ын дэд дарга Ш.Түвдэндорж  "Аймаг, дүүргийн намын дарга нар өчигдөр хуралдсан. Намын удирдлага, дээд шүүхэд бүртгүүлэх асуудлаар тодорхой хэмжээний маргаан өрнөж байгааг та бүхэн мэдэж байгаа. Дунд болон анхан шатанд ямар ч хагарал байхгүй. Намын төлөөллийн байгууллагын асуудлыг бид нэг мөр шийдэж авах нь зөв. Үүний тулд намын ээлжит бус их хурлаа зохион байгуулах шаардлагатай гэж бид харсан. Энэ талаар маргалдагч тал болох С.Эрдэнийн талтай ажлын хэсэг байгуулж, олон зүйл дээр санал нэгдээд байна. 

Сонгуулийн өмнөх жил гэдэг үүднээс, гишүүдийн санал санаачилгаар эвлэрлийн ажлын хэсэг байгуулсан. УИХ-д нэр дэвшигчээ намын гишүүдээс санал асуулгаар хамтарч тодруулъя гэж хоёр тал тохирсон. Намын ахмадын болон эмэгтэйчүүдийн байгууллагаа нэгтгэх, намын ээлжит бус их хурлыг хамтарч хийх дээр санал нэгдлээ. 

Ардчилсан намын ээлжит бус их хурлыг хоёрдугаар сарын 18-нд зохион байгуулах даргын тушаал гарсан. Энэ өдөр Монголын ардчилсан нам гэдэг улс төрийн ууган хүчин үүссэн. Маргалдагч талтай үндсэндээ ойлголцсон учраас хурлаа хийхээр шийдлээ" гэсэн юм. 

Ямартай ч АН-ын эвлэрлийн талаар яриад нэмэргүй бололтой.  АН ахиад л хоёр талд хуралдаж байна

Эх сурвалж:www.polit.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?