Б.ЭРДЭНЭБАТ: ЦАР ТАХЛЫН ҮЕД ХУГАЦАА АЛДСАН ЗҮЙЛ БИЙ, ГЭХДЭЭ БИД АЖИЛЛАЖ БАЙНА

2023-01-17  

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооноос зохион байгуулж буй сонсол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр 15 компанийн мэдээллийг сонсож байгаагийн нэг нь "Эрэл" ХХК.  Тус компани нь Байшин үйлдвэрлэх комбинат төсөлдөө Хөгжлийн банкнаас гурван удаа нийт 127 тэрбум төгрөгийн зээл авчээ. Гэвч зээлийн хугацаа нь дууссан ч эргэн төлөлтөө хийгээгүй байна.  "Эрэл" ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат "Засгийн газрын хоёр тогтоол хэрэгжээгүйн улмаас өнөөдөр ийм байдал үүссэн. Гэхдээ үйлдвэр ажиллаж байна. Бид зүгээр суугаагүй. Улаанбаатар хот болон НОСК, Германы хамтын ажиллагаатай хамтраад Тахилтын аманд цэцэрлэг, хоёр давхар таун хаусыг эхний ээлжийн 20 барилгыг хүлээлгэж өгсөн. Цар тахлын үед хугацаа алдлаа. Үйлдвэр ажиллахад бэлэн өвөл, зунгүй ажиллана. Сүүлийн таван жил зогсонги байдалд байлаа. Хэрэв энэ хугацаанд ажилласан бол Улаанбаатар хотын гэр хорооллын 40 хувийг барилгажуулж, 40 мянган яндан, 40 мянган нүхэн жорлонг бодитойгоор байхгүй болгох байсан" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
УЛС ТӨРЧДИЙГ ОГЦРУУЛАХ