ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГЭХ ХЭРГИЙН ГЭМ БУРУУГИЙН ШҮҮХ ХУРАЛД 191 ХҮН ОРОЛЦОЖ БАЙНА

2023-03-02  

Улаанбаатар чуулгын байранд Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр 09:40 цагт эхэллээ.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс зарим яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хаалттай явуулахаар шийдвэрлэсэн юм. Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нар оролцож байна.

Нийслэлийн Прокурорын газраас 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд хүргүүлсэн бөгөөд шүүх хуралдааны эхлэл, төгсгөлийг нээлттэй мэдээлэх юм.

Хөгжлийн Банкны гэх хэрэгт гэм буруугийн шүүх хуралдааны ирцийн талаар шүүх даргалагч "Өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч, шүүгдэгч, улсын яллагч, хохирогч байгууллагын төлөөлөгч нийт 191 оролцогч ирсэн. Шүүгдэгч Х.Ганхуяг Канад улсад ажлын айлчлалаар, М.Баярчимэг Япон улсад нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлөн ажлын айлчлал хийж яваа гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн. Нэр бүхий хэдэн өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан, шинээр өмгөөлөгч авч хэрэгтэй танилцаж байгаа учир хойшлуулж өгөх хүсэлт ирүүлсэн" хэмээн танилцууллаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?