ЭРХ БАРИГЧ НАМ ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ ХИЙХЭД БЭЛЭН БАЙНА

2023-03-02  

Эх орончдын өдөрт зориулан “Шилэн нам” эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд зохион байгууллаа.  Хурлыг Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төсөл, “Trans international-Mongolia”, КОЙКА зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулсан юм. Улс төрийн 17 намын удирдлага болон эрдэмтэн судлаач, олон улсын байгууллагын төлөөлөгч уригдаж, улс төрийн намуудын шинэчлэл, сонгуулийн тогтолцоог хэрхэн боловсронгуй болгох талаар  саналаа илэрхийлсэн юм. Хурлын эхэнд Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлэв. 

Л.Оюун-Эрдэнэ: Сонгуулийг  ирэх намар хийх шаардлагатай гэвэл татгалзахгүй

Тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжин, тойргийн эрх ашиг, нутгийн томилгоо, хатуу гишүүнчлэл, мөнгөний сүлжээний чөтгөрийн тойргоос гарч, тогтвортой хөгжлийн, олон намын дуу хоолой бүхий иргэдийн төлөөлөх эрхийг хангах парламентын чадавхийг бэхжүүлэх, нийгмийн сегмент бүрийн дуу хоолойг дэмжсэн тогтолцооны шинэчлэл хийхэд эрх баригч нам бэлэн байна. Гагцхүү улс төрийн намуудын удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагууд, олон нийт ойлгон дэмжиж, намын жагсаалтын ард авлигачид, нэр хүндгүй улс төрчид халхавчлан орж ирэх боломжийг таслан зогсоох эрхзүйн орчныг та бид сонгодог парламент бүхий бусад улс орнуудын сайн жишигт тулгуурлан хамтдаа бүрдүүлэх учиртай. Нэг нам давамгайлсан үед сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагагүй гэж үзвэл Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд энэ асуудлыг авч үзэхэд бидний зүгээс татгалзах зүйлгүй. Улс төрийн намын тухай хууль хэт ерөнхий, билэгдлийн байна. 

Улс төрийн намуудын үзэл баримтлал ялгагдахаа больж, хоосон популист амлалт газар авч, хөгжлийн төслүүд гацаж, урт хугацааны бодлого, засаглалын нэн тогтворгүй 30 жил болж өнгөрлөө. Сонгуулийн санхүүжилт уул уурхайн болон банкны хэдхэн эздээс хамааралтай болж, сонгуулийн дараа өгсөн хандиваа хэд дахин өсгөн системийн авлига бүрдүүлснээс болж, улс төрийн намууд, түүгээр бүрдсэн төр засаг, шүүхийн байгууллага тэдний мэдэлд шилжиж, Төрийн ордон хэдхэн хүний дохиураар нууцаар хөдөлж, ард иргэдэд арслан бар мэт, авлигач эздэдээ сүү долоосон гөлөг мэт царайлдаг, хууль биш хувь хүн засагласан он жилүүд өнгөрсөн гэхэд хилсдэхгүй биз ээ” гэв.  Мөн улс төрийн намын төлөөлөл Ерөнхий сайдаас  энэ оны аравдугаар сард УИХ-ын сонгууль болох эсэхийг тодруулахад  “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжиж, сонгуулийг намар хийх нь зүйтэй гэвэл бид татгалзахгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орохгүй бол хуулиараа энэ боломжгүй. Нөгөө талаар улс төрийн намуудад сонгуульд бэлтгэх хугацаа өгөх хэрэгтэй. 

Л.Гантөмөр: Улстөрчид олон давхар дээлтэй байгаа нь буруу

Мөн өчигдрийн хуралд АН-ын дарга Л.Гантөмөр оролцож байр сууриа илэрхийлэв.  Тэрбээр “Улстөрчид олон давхар дээл өмсөж байгаа нь буруу. Энэ нь цөөн хэдэн хүний эрх ашгийг хамгаалдаг тогтолцоог бий болгож байна.  Ялангуяа УИХ-ын гишүүдийг сум аймаг дүүргийн намын дарга байхыг хориглох хэрэгтэй.  Улмаар УИХ-ын гишүүдийг энгийн иргэдийн төлөөлөл гэдэг тал руу илүү хандуулсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна.  Тэгэхийн тулд  Улс төрийн намын тухай хуулиа шинэчлэх хэрэгтэй.   Нам гэдэг нь нэг хэсэг хүмүүсийн биш нийт монголчуудыг  эрх ашгийг хамгаалдаг байх хэрэгтэй. Мөн сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай. Одоогийн мажоритар тогтолцоогоор бол мөнгөтэй хүн л  УИХ-ын гишүүн болж байна. Энэ үнэнийг монголчууд бид бүгд мэдэж байгаа.  Тэгэхээр цаашид салбар салбарын төлөөллүүдийг хэрхэн оруулж, оролцоог хангах вэ гэдгийг анхаарах цаг болжээ. Яавал бид улс төрийн намыг иргэн төр хоёрыг холбосон гүүр болгох вэ, улс төрийн нам яавал хэдхэн хүний хүрээллээс гарч, нийт иргэдийн асуудлыг анхаардаг болох вэ гэдгийг хэлэлцэх нь чухал байна гэлээ. 

Т.Доржханд: Намуудын шийдвэр шилэн байх ёстой

ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл унасан. Монгол Улс парламентын засаглалтай байх уу, үгүй юу гэдэг асуудал ч гарч ирж байна. Парламентын засаглалтай байна гэдэг дээр ХҮН хатуу байр суурьтай байгаа. Монгол Улс тусгаар улс. Эдийн засгийн хувьд хараат бус байх, энэ шийдвэрийг гаргах парламент нь дархлаатай байх уу гэдэг асуудал чухал. Парламентын тогтолцоог сайжруулах нь бидний асуудал болоод байна. Цаашаа хүнд жил болж байна, улс төрийн намуудын шийдвэр нь шилэн байх ёстой” гэв. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?