ГУРВАН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ЭСЭХИЙГ ӨНӨӨДӨР ХЭЛЭЛЦЭНЭ

2023-03-29  

АТГ нүүрсний гэх хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг яллагдагчаар татаж, ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн. Хуулийн дагуу асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэнэ. Хамгийн эхлээд Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэх хуулийн зохицуулалттай. Тус дэд хороо өнөөдөр хуралдахаар төлөвлөөд байгаа юм.

Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Мөнх-Оргил “Дэд хороо хаалттай хуралдана. Яагаад гэхээр ерөнхий прокурор асуудлаа нууцын зэрэглэлтэй оруулж ирсэн. Мөрдөн байцаах ажиллагааны нууцтай холбоотой асуудлууд орж ирнэ. Ер нь энэ асуудлыг хаалттай хэлэлцдэг горимтой. УИХ ерөнхий прокурорын саналд ажлын тав хоногт багтаан хариу өгөх ёстой. Манай дэд хороо таван гишүүнтэй. Дэд хорооны дараа Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороо, эцэст нь чуулганаар хэлэлцэн шийдвэрээ гаргана. Нууц санал хураалт явуулж, олонхийн саналаар асуудлыг шийднэ. Хэлэлцэх явцад мөрдөн байцаагчид болон ерөнхий прокуророос асууж тодруулах зүйл гарна. Нэр холбогдсон гишүүд нь дэд хорооны хуралд оролцоно" гэсэн юм.

УИХ-ын тухай хуульд “Халдашгүй байдлын дэд хороо УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрдэнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-д зургаан удаа сонгогдсон Н.Энхболд, таван удаа сонгогдсон С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, дөрвөн удаа сонгогдсон найман гишүүнээс С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нар багтдаг юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?