Д.ТРАМП ӨӨРТ НЬ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭСНИЙГ "СОНГУУЛЬД ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦОЖ БУЙ ЯВДАЛ" ГЭВ

2023-04-05  

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өөрт нь эрүүгийн хэрэг үүсгэснийг сонгуульд хөндлөнгөөс оролцож буй явдал гэж мэдэгджээ. 

“Сонгуульд хөндлөнгөөс оролцох явдал одоо манай улсад урьд өмнө хэзээ ч байгаагүй өргөн цар хүрээтэй болж байна. Энэ нь Жорж Соросын дэмжлэгтэйгээр прокурор Элвин Брэггээс эхэлж байна" гэж тэрбээр мягмар гаргийн орой Флорида дахь Мар-а-Лаго эдлэнгээсээ мэдэгдэл хийхдээ хэлсэн байна. 

"Хачирхалтай нь, одоо бид бүтэлгүйтсэн улс болоод байна. Бид уналтын байдалд байна. Одоо эдгээр радикал зүүний хийрхэгчид манай хууль сахиулах байгууллагуудыг ашиглан сонгуульд хөндлөнгөөс оролцохыг хүсэж байна. Бид үүнийг зөвшөөрч чадахгүй. Хайрт эх орныг минь хар үүл бүрхсэн хэдий ч, энэ бүхнийг үл харгалзан бид Америкийг дахин агуу болгоно гэдэгт би эргэлзэхгүй байна” гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлжээ. 

Мягмар гарагт Нью-Йорк дахь Манхэттены эрүүгийн шүүх АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг санхүүгийн залилангийн хэрэгт буруутгажээ. Түүнийг 2016 оны сонгуулийн сурталчилгааны үеэр бусад гэмт хэргийг нуун далдлах зорилгоор ийм үйлдэл хийсэн гэж прокурорын газар үзэж байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч асныг нийт 34 зүйл ангиар буруутгасан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. 

Эх сурвалж: BBC, Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?